Хүний толгой шилжүүлэн суулгах анхны мэс засал Германд болно

1c25b499f448d3c6big
Манай гаригийн анагаах ухааны түүхэнд анх удаагаа хүний толгой шилжүүлэн суулгах гэж байгаа италийн  мэдрэлийн мэс засалч Сержио Канаверо энэ  мэс заслаа Германд хийнэ гэж мэдэгдлээ.

Мэс заслаа яг хэзээ хийхээ тэр тодорхой хэлээгүй ч Шинэ жилийн өмнөхөн гэснээс үзэхэд католикийнхаар 2017 оны арван хоёрдугаар сарыг хэлсэн байж болох.

“Тэнгэр” нэртэй энэ төслийн үйлчлүүлэгч нь оросын программ зохиогч Валерий Спиридонов юм. “Вердинга-Хофманы синдром” өвчнөөр шаналж байгаа тэрээр өөрөө бие даан хөдөлж чадахгүй болоод байнга тахир дутуугийн тэргэнцэр дээр сууж байдаг юм. Иймдээ ч тэрээр толгой шилжүүлэн суулгах анхны мэс засал хийлгэе хэмээн өөрөө зөвшөөрөөд байгаа юм.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …