Хайр сэтгэл таргалуулдаг

b6cd37994716580egreatИх Британийн эрдэмтэд дотно харилцаа хүмүүсийг таргалуулах юм уу эс бөгөөс илүүдэл жинтэй болгодог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тус улсын 1000 орчим хосын дунд явуулсан судалгаа илүүдэл жингийн хэмжээ дунджаар хоёр килограмм байдаг гэдгийг харуулав. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь нэгэн зэрэг хоёр хүчин зүйлтэй холбоотой гэнэ. Нэгд, хүмүүс өөртөө анхаарал тавихаа больдог, хоёрт, тэдний амьдралын хэв маяг болон хоолны дэглэмд өөрчлөлт гардаг байна.

Жин нэмэгдэх байдал дунджаар дотно харилцаа бий болсноос хойш гурван жилийн дараа ажиглагддаг аж. Мөн асуулгад хамрагдсан хүмүүсийн 18 хувь нь бал сарынхаа үеэр нэг килограмм таргалдаг, талаас илүү хувь нь хамтдаа илүүдэл жинтэй болдог нь тодорхой болжээ. Хамтдаа таргалсан олон хос хожим нь хоолондоо анхаарал хандуулж, хамтдаа спортоор хичээллэснээр илүүдэл жингээсээ ангижирч байв.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 61 хувь нь хамтрагч нь мөн адил турах эрмэлзэлтэй байх үед тэд хамтдаа жингээ хасах нь амархан байсан гэдгийг өгүүлсэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …