Дархан уул аймгийн наадам 7 сарын 18-20-ны өдрүүдэд болно

6e5891ebaa74e145original

 

Засгийн газрын  хуралдаанаар аймаг, сум, дүүргийн баяр наадам, бүс аймгийн хэмжээний томоохон уралдаануудыг зохион байгуулах хугацааг хэлэлцэн шинээр тогтоожээ.

Энэ оны долоодугаар сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гаргаж аймаг, дүүрэг, сумдын баяр наадам, бүс, аймгийн томоохон уралдааныг 2016 оны долдугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулах чиглэл өгчээ. Өөрөөр хэлбэл, аймаг, сум, дүүргийн Үндэсний их баяр наадам долдугаар сарын 15-25-ны өдрүүдэд болох юм.

Иймд аймгийн Засаг даргын энэ сарын 20-ны өдрийн захирамжаар Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Дархан-Уул аймаг,  долоодугаар сарын 18-20-ны өдрүүдэд тэмдэглэхээр боллоо.

Харин Орхон сум долоодугаар сарын 15-16, Шарын гол сум долоодугаар сарын 16-17, Хонгор сум долоодугаар сарын 17-18-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлнэ. Баяр наадмын комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр, комиссын Орлогч даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, комиссын Нарын бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Батбаяр нар томилогдсон байна.

Энэ жил Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой тохиож буйгаараа онцлог бөгөөд баярын арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч ажиллах тухай албаны хүн мэдээллээ.

13510462_1137455542973204_1660100722_n

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …