Жорж Лукас, Стивен Спилберг нарын “Индиан Жонс болон болор гавлын хаант улс” кино эрхгүй олны анхаарал татсан. Олон хүн үүнийг зөгнөлт зохиол гэдэг ч болор гавал бол үнэндээ байсан зүйл. 1927 онд Гондурасын ширэнгэн ойд хийсэн Лубаантуны малтлагаар хамгийн тайлагдашгүй энэ зүйлийг “Унасан чулуудын хот” гэдгээс олсон. Археологч Фредерик А.Митчелл-Хежес үүнийг олсон болохоор түүний нэрээр “Митчелл-Хежесийн гавал” хэмээн нэрийдсэн байдаг.
Өнөөгийн хүмүүсийн гавалтай харьцуулбал зөв биш хэлбэртэй эмэгтэй хүний энэ тунгалагт өнгөтэй, ер бусын биетээр бүтсэн энэ гавлыг зарим шинжээч 12 мянган жилийн настай гэдэг. Үүнээс үүдээд харь гаригийн, үл мэдэгдэх соёл иргэншлийн төлөөлөгчийн гавал байх гэж үздэг байна.
Гэтэл зарим нь энэ бол орчин үеийн бүтээл, түүхийн үнэт зүйл биш гэх нь бий. Эндээс л Лукас, Спилберг нар санаа авч киногоо бүтээсэн хэрэг.
Харин Өмнөд Солонгост хийсэн малтлагын үеэр археологчид болор биш ясан гавал олсон байна. Энэ бол ойролцоогоор 2000 жилийн өмнө Солонгосын хойгт Силлийн хаант улс ид цэцэглэж байх үед нас барсан эмэгтэй хүний гавлын яс.
Малтлагыг 2013 онд хийж илрүүлсэн ч судалгааныхаа ажлын тайланг сая PLOS One сэтгүүлд нийтэлсэн нь энэ. Гавлын яс яг л өнөөх болор гавал шиг авсан дотор байсныг эрдэмтэд эхлээд үүнийг зориуд өөрчилсөн байх гэж таамаглаж. Гэхдээ хамгийн гол нь энэ гавал их л урт дагзтай. Тэр нь тэр Өмнөд Америкаас олсон шиг л олс, хавтангийн тусламжтайгаар дотор талд нь бэхэлсэн байжээ. Үүнийг эрдэмтэд шашны ёс заншлын ямар нэгэн зан үйлийн улмаас ингэсэн байх гэж таамаглаж байгаа юм. Эртний хүмүүс харь гаригийнхан шиг урт дагзтай байхыг хүсдэг байсан байж болох гэж үзэх ч хүн байна.
Гэхдээ нарийвчилсан шинжилгээний явцад энэ гавлыг зориудаар ингэж өөрчилсөн хэрэг биш гэжээ.
Сөүлийн их сургуулийн хүн судлаач Донг Хун Шин, түүний хамтрагч Юн Жин Ву нар “Энэ эмэгтэй угаасаа л ийм урт гавалтай хүн байж” гэж байна.
Яагаад эмэгтэйн гавал ийм ер бусын хэлбэртэй байна гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Солонгосчуудын хувьд ийм гавал тархитай байх нь бараг үгүй. Өнөөдөр бол нутгийн оршин суугчдын дунд л лав байхгүй. Яахав 2000 жилийн өмнө Силлийн хаант улсад цор ганц ийм хүн байсан байж болох. Түүнээс биш тэр үеийнхний булш оршуулгаас бас ийм гавал гарч ирэхгүй байгаа юм.
Ингээд л хүн судлаачид дахиад л тархиа гашилгаж эхлэх нь тэр.
Эцэст нь археологчид Солонгосын нутагт ирж байсан харь гаригийнхны үлдэгдлийг олсон юм байна гэсэн таамаг дэвшүүлсэн нь энэ. Харь гаригийнхан өөрийнхөө ул мөрийг Өмнөд Америк, Египет, Дундад Азид үлдээсэн байдаг. Тэр болор гавал ч үүний жишээ, ул мөр.
Герасиовын аргаар царай төрхийг нь сэргээсэн нь
Солонгосчууд ингээд өнөөх урт хэлбэртэй гавлаа ДНК-ийн шинжилгээнд оруулж үзээд Солонгост үнэхээр харийнхны удам угсаа байна гэж тогтоожээ. Гэхдээ ер бусын толгойтой. Энэ гавлын эзэн эмэгтэй ч манай гаригийн гаднах ертөнц, харийн гаралтай гэсэн байна. Улмаар эрдэмтэд профессор Герасимовын аргаар энэ эмэгтэйн царай төрх ямар байсныг тодруулан гаргажээ. Энэ 155 см орчим өндөртэй солонгос эмэгтэйн төрх. Магадгүй юм шүү, харь гаригийн бүсгүй Солонгост байсан байж.
Эх сурвалж: www.assa.mn