“Хүндэт дэвтэр”-т 9 хүнийг алдаршуулав

default

Их Монгол Улс байгуулагдсаны 810, ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан /2016.07.18/ өдөр  аймгийн зарим гавьяатуудыг Дархан-Уул аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.16 дахь заалт, аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн Засаг даргаас олгох шагналын журам”-ын 2 дахь хэсгийн 2.3 дугаар заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, Монгол Улсын гавьяат багш С.Эрдэнэчулуун, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Ганжууржав, Монгол Улсын гавьяат эмч Т.Анигар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, самбо, жу-до бөхийн Олон улсын хэмжээний мастер, 1982 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга Н.Батлав, Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн спортын мастер Ц.Баярсайхан, Монгол Улсын гавьяат багш С.Жамъянхорол, Залуучуудын өвлийн 2 дугаар олимпийн гүйлтийн тэшүүрийн холимог багийн төрлийн алтан медальт, олимпийн аварга Б.Сумъяа нарын есөн хүнийг аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлийг нь үнэлж аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулсан юм.

“Хүндэт дэвтэр”-ийг 1963 оноос эхлэн хөтөлсөн бөгөөд Дархан хотынхоо хөгжилд үнэтэй гавьяа байгуулсан эрхэм хүмүүсээ алдаршуулдаг уламжлалтай. Гэвч сүүлийн 11 жил уг дэвтрийг хөтлөлгүй орхигдуулсныг аймгийн Засаг дарга А.Энхболд эргэн сэргээсэн юм. Уг дэвтрийг сэргээснээр ахмадуудынхаа гавьяаг хойч үедээ үлгэр дууриал болгож, тэдний алдрыг мөнхлөх ач холбогдолтой билээ.

Энэ үеэр гавьяатуудад баяр хүргэн Нарны хүүхдүүд чуулгын авьяаслаг сурагчид Алтайн магтаал, Үлэмжийн чанар зэрэг уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барьв.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …