Барилгын дээрээс хүн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж буй “Happy town” хорооллын барилгын 16 давхраас туслах ажилтан нь унаж амиа алджээ. Тэрбээр энэ сарын 1-нд “Өндөр буянт холдинг” компанид ажилд орсон аж. 640 айлын тус хотхон 16 давхарын барилга зутгалтын ажил ид хийгдэж буй юм. Талийгаач нь оюутан бөгөөд амралтаараа ажил хийдэг байсан аж.
Тэрбээр 16:00 цагийн үед голын барилгын хамгийн дээд талын давхрын гадна талд барилгын материал тээвэрлэдэг урсдаг шат дээр ажиллаж байсан бөгөөд хавтан авах гэж байгаад барилга шат хоёрын дунд хий гишгэн, хөл алдаж амиа алдсан гэж эхний байдлаар мэдэгдээд байна. Тус компанийн барилгын ажлын явц 60-70 хувьтай байгаа аж. Барилга дээр гарсан ослын талаар албаныхан мэдээлэл өгөөгүй байна. Тус компани нь МАН-ын Бага хурлын гишүүн, Өвөрхангай аймагт 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Н.Төмөрхүүгийн эзэмшлийнх юм.
Энэхүү “Өндөр буянт холдинг” ХХК гэр хорооллыг дахин төлөвлөх тендерт шалгарч, Баянгол, Чингэлтэй дүүргийн хоёр байршлын 1100 орчим айлын газарт “Өндөр дэнж” хорооллыг барихаар болоод байгаа ажээ.
Ugluu.mn