Инээдтэй ч гэмээр, итгэмээргүй ч юм шиг нэгэн этгээд судалгааны сонирхолтой дүнг Америкийн эрдэмтэн танилцууллаа. АНУ-ын нэр хүндтэй Жон Хопкинс /John Hopkins/-ын их сургуулийн эрдэмтэн, мэдрэл судлаач, доктор Соломон Снайдер /Solomon H. Snyder/ унгасны үнэр хүний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ. Тэрбээр унгасны үнэр хүний цусны даралтыг бууруулдаг болохыг нотолсон байна. Харин олон нийт энэхүү мэдээллийг нэлээд хошин байдлаар хүлээн авч байгаа аж.
Эрдэмтэн Снайдер “NBC News”-д “Энэ худлаа биш. Унгасыг судлах явцад түүний найрлагад багтах хүхэрт устөрөгч хэмээх химийн нэгдэл нь цусны судсуудыг амрааж, цусны даралт ихсэхээс сэргийлж байсан” гэжээ Сонирхуулахад, АНУ-ын Мэриленд мужийн Балтимор хотын Жон Хопкинсын нэрэмжит их сургуулийн эрдэмтэн С.Снайдер унгасыг хүний цусны даралтыг бууруулдгийг нотолсон цорын ганц эрдэмтэн биш бөгөөд Хятадын Нанжин хот дахь “Southeast University” их сургуулийн эрдэмтэд мөн унгас цусны даралт бууруулдгийг тогтоожээ. Ямартай ч, хулгана дээр явуулсан унгасны судалгааг өргөтгөж хүмүүс дээр явуулж байгаа гэнэ. Мөн хулгана дээр үзүүлсэн цусны даралт буурах ач тус хүмүүс дээр ч мөн батлагдаж байгаа юм байна.
Төгс