Х.Цагаанбаатар: Жилийн 365 хоногын 65-н хоногт л гэртээ хонодог

13433224_1033016983450790_8877129974315370672_o

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар өөрийн нүүр номондоо спортын салбарын бодит үнэнийг “Бодит байдал” нэрийн дор ийнхүү бичжээ.

Тамирчидаа муулсан бас голсон хүмүүс маш их байна. Аргагүй биз дээ. Маш их итгэж найдаж байсан хүмүүс нь ялагдаад байхаар бухимдах нь зүйн хэрэг.
Гэхдээ та бүхэн минь нэг зүйлийг ойлгох ёстой тамирчид ялагдах гэж тэмцээнд явдаггүй юм.
Манай тамирчид ихэнх нь цаг дуусах мөчид оноо алдаад хожигдож байна.

Учир нь:
Монгол улсад өнөөдрийг хүртэл спортын сэтгэл судлалаар доктор хамгаалсан хүн байхгүй.
Тамирчны сэтгэл зүйн тал дээр ажилдаг баг байтугай хүн ч байхгүй.
Байгаа хэд нь ерөнхий сэтгэл судлалаар доктор хамгаалсан хүмүүс байдаг.
Тийм болохоор тамирчид нь яаж сэтгэл зүй өндөр байх билээ дээ.
Тамирчдад сэтгэл зүйч хэрэгтэй.

Шинжлэх ухаан:
Аливаа спорт ялангуяа одоо цагт шинжлэх ухааны үндэсгүй бол явахгүй. Эрдэм шинжлэгээний баг гэж өндөр түвшинд судалдаг судалгааны баг байх ёстой.
Гэтэл манайд байгаа, Эрдэм шинжлэгээний баг яг юу хийгээд байдгийг би ойлгодоггүй юм.
Миний мэдэхийн Афин Бээжин Лондон Бразил гэх мэт 4-н Олимпийн циклд лав юу ч хийсэнгүй.
Олимпод явахаас 10-н хоногийн өмнө ирээд 10 секундээр хурд авахуулж зүрхний цохилт тоолчихоод л явдаг, энэ Эрдэм шинжилгээ судалгаа юу?
Эрдэм шинжилгээ судалгаа гэж арай өөр зүйл баймаар юм.

Анагаах ухааны алба:
Тамирчдаа төсөв шийдэгдэхгүй байна гээд байж байж тэмцээн дөхөхөөр хэдэн дусал тариа эм витамин тарааж өгнө.
Нөгөөдүүлийг нь хийлгэх цаг хугацаа ч байхгүй болчихдог.
За тэгээд тэмцээнд явлаа, зардал байхгүй нь улмаас эмчгүй явна.
Бүх тамирчид дусал тариагаа өөрөө өөртөө хийнэ.
Анагаах ухааны алба нь орон тоо байхгүй нь улмаас эмч нар нь цөөхөн 3-4н төрлийг нэг эмч хариуцна.
Буудлага шигшээ баг бүр эмч ч байхгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л.
Буудлагын тамирчид Олимпийн бэлтгэлд ямар ч эмч массажист байхгүй л гарсан.
Олон цаг буу өргөөд зогсохоор бас хүн л юм чинь ядарна биз дээ.

Үндэсний шигшээ баг:
Улсын аваргаас медаль хүртсэн тамирчид л орох эрхтэй ихэнх медаль хүртсэн тамирчид орж чаддаггүй. Учир нь орон тоо багатай.
Манай жудо гэхэд л 14 жинтэй 4 хүн медаль хүртэнэ.
Гэтэл шигшээ багт ердөө 28-н тамирчин байдаг.Шигшээд багтахгүй болохоор ямар ч бэлтгэл цугларалтанд хамрагдах боломжгүй мөн тэмцээн уралдаанд явах бүр боломжгүй.
Ийм болохоор яаж залуу тамирчид төрөн гарч ирэх билээ.
Холбооноос залуу тамирчдын цугларалт тэмцээн уралдааны зардалыг гаргаж явуулдаг юм.
Шигшээ багийн цалин 350 мянган төгрөг.
Энэ цалингаар тамирчид ар гэрийнхээ асуудлыг зохицуулдаг.
Амжилт гаргавал Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдана. Тэр амьдралын баталгаа нь жилийн 365 хоногийн 65-н хоногт л гэртээ хонодог.
Хэдэн тамирчид дасгалжуулагч нар Амжилтын төлөө хамтдаа зүтгэж л яваа хүмүүс.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …