ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

mpa-photo-2016-3960

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийн хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов Гадаад харилцааны дэд сайд Батцэцэгт хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцож, түүний дотор Улаанбаатар хотноо энэ оны 4 дүгээр улиралд болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдааны бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахаар тохиролцов.

ГХЯ

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …