Дархан-уул аймагт нийтийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

1475544216_fcbf1993250826975fb16b0e54bda9ed

Өнгөрсөн амралтын өдөр нийтийн бүжгийн спортын аймгийн Аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнийг Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, Нийтийн бүжгийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан байна.

Тэмцээн 45 наснаас доош, 45 наснаас дээш гэсэн хоёр насны ангиллаар үндэсний, европ бүжгийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд зургаан хамтлаг, 15 хос нийт 60 гаруй бүжигчид оролцон өрсөлдлөө.

Багийн төрөлд залуучуудын ангилалд  Ирээдүй клубын Шинэ үе баг 1 дүгээр байр, ахмадын насны ангилалд Сонор клубын  Цагаан сарнай баг  1 дүгээр байр, Хосын төрөлд Залуучуудын насны ангилалд  н.Цэнгэлсайхан н.Энхцолмон нар  1 дүгээр байр, ахмадын насны ангилалд н.Амгаланбат, н.Осорням нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаа гардан авлаа. Нийтийн бүжгийн спортыг нэг үе ахмадууд сонирхон хичээллэдэг байсан бол одоо оюутан залуус ч энэ спортоор хичээллэдэг болж энэ төрлийн бүжгийн клубууд ч олноор байгуулагдсан нь тэмцээнээс харагдаж байлаа.

darkhan.gov. mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …