24 дүгээр цэцэрлэгийн орчинд мод тарив

feb987c5d4cfd63916d2a88dcdc23588

Ээлтэй орчин зорилтын хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад орсон 24 дүгээр цэцэрлэгийн орчинд өнөөдөр /2016.10.05/дархан -уул   аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, Японы “Жагмо” нийгэмлэгийн тэргүүн  Ито Ёошио тэргүүтэй холбогдох хүмүүс  мод тарилаа. Энэхүү ажлыг Японы “Жагмо” нийгэмлэгийн  гурван сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд нарс, агч, гацуур, хайлаас зэрэг 11 төрлийн 574 ширхэг модыг тус цэцэрлэгийн хашаанд эцэг эхчүүдийн хамтаар тарьсан юм. Ийнхүү мод тарьснаар бяцхан үрсдээ  эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж буйгаас гадна хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Япон Улсын “Жагмо” нийгэмлэг нь 1995 оноос эхлэн манай улсад ногоон байгууламжийг цогцлоох зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Харин Дархан хотыг Залуусын хот, байгаль экологийн хувьд ч моджуулж, ойжуулан ирээдүйд ЭКО хот болгон хөгжүүлэх боломж өндөр учраас  2004 оноос манай хотод мод тарьж эхэлсэн тухай “Жагмо” нийгэмлэгийн  тэргүүн  Ито Ёошио  онцолж байлаа.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …