Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье

14522802_1118582558177965_3068914696955148758_n

Дархан-Уул аймагт 2016-2017 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн27 сургуульд 19544 сурагч, 43 цэцэрлэгт 7852 хүүхэд сурч хүмүүжин сургалт хүмүүжлийн ажлыг 1350 багш эрхлэж байна. Энэ хичээлийн жилээс бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр 2012 оноос эхэлсэн бага, суурь, ахлах боловсролын үндэсний цөм хөтөлбөр улс орон даяар бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн онцлогтой жил юм.

Өнгөрсөн хичээлийн жилд аймгийн боловсролын салбарт чанарын ахиц гарсан жилүүд байлаа. Тухайлбал:Боловсролын чанарын үндсэн үзүүлэлт болсон Элсэлтийн Ерөнхий Шалгалтын /ЭЕШ/ нэгдсэн дүнгээр улсад 4 дүгээр байранд дүгнэгдсэн нь 2015 онтой харьцуулахад 3 байраар урагшласан байна.

Багшийнмэргэжил ур чадварын гол шалгуур болсон “Шилдэг хичээл арга зүй технологийн улсын уралдаанд манай аймгаас “Улсын сайн хичээл технологийн сан”-д 6 багш бүртгэгдэж тэдний сургалтын арга зүй туршлагыгулс орон даяар авч нутагшуулах болсон нь 2015 онтой харьцуулахад улсад бүртгэгдэж үнэлэгдсэн багшийн тоо 4-өөр өссөн төдийгүй энэ нь Дарханы багш нарын мэргэжлийн ур чадвар нэр хүндийн баталгаа болж байна.

Аймгийн боловсролын салбар саяхан болсон бүхбагш нарын бага хурлаараа 2016-2017 оны хичээлийн жилийн зорилтоо тодорхойлж өөрчлөлт шинэчлэлтэй уялдуулан ерөнхий боловсролын сургуулиудыг бага сургууль, суурь-ахлах сургууль, Ахлах сургуулийн хэв шинжид шилжүүлэх, технологи дэд бүтцийг хангах замаар сургуулиудыг “Ухаалаг сургууль” /smart school/-д үе шаттайгаар шилжүүлэх , нэн шаардлагтай газарт цэцэрлэгийг шинээр барих, “Бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор”-ыг бий болгох,Хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны хүүхдүүдэд тусгайлсан анги бүлэг нээх сэргээн засалтын үйлчилгээ үзүүлэх зэрэг боловсролын тэгш үйлчилгээ жигд үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бодлогын чанартай эдгээр асуудлуудыг Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч боловсролын салбарын нийт ажилтнуудад Дэлхийн багш нарын 22, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын мэндчилгээг хүргэж ажлын их амжилтыг хүсье.

Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …