АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама ирээдүйд АНУ эмэгтэй ерөнхийлөгчтэй болох эсэх талаар өөрийн бодлоо нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Тодруулбал, Сэтгүүлчийн тавьсан “АНУ эмэгтэй ерөнхийлөгчтэй болох болов уу?” гэсэн асуутанд
М: … АНУ эмэгтэй төрийн тэргүүнтэй болоход бэлэн болсон. Гагцхүү тэр эмэгтэй ерөнхийлөгч нь хэн байх вэ гэдэг нь л асуудал болж байна. Учир нь эмэгтэй хүн дан ганц ажил төрлөө бодоод байж болохгүй. Түүний ард гэр бүл, үр хүүхэд гээд анхаарал тавих зүйл маш олон.
Магадгүй Хиллари Клинтон хамгийн тохирох хүн. Хэрэв тэр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл гол өрсөлдөгч болох магадалтай. Гэвч Клинтон нэр дэвших талаар яриагүй учир би хамаагүй зүйл ярьж болохгүй.
С: Та өөрөө ерөнхийлөгчид нэр дэвших үү?
М: Үгүй гэжээ.
М.Сониуч