Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105 жилийн ой, Орхон аймагт шүүх байгууллага байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож байна.
Зууны манлай бүтээн байгуулалттай Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ.
Булган аймгийн Эрдэнэт хороо байгуулагдсантай холбогдуулан хорооны шүүх, прокурор, өмгөөлөх байгууллага байгуулагдаж, 1975 оноос Эрдэнэт хорооны шүүхийн даргаар Ч.Жадамбаа, шүүгч Д.Цэндсүрэн нар томилогдон ажиллаж эхэлсэн түүхтэй.
Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм.
1975 онд БНМАУ-н Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын чанартай “Эрдэнэт” хот болгон зохион байгуулжээ. Мөн оны хоёрдугаар сарын 3-ныөдөр Эрдэнэт хотыншүүх байгуулах тухай 25 дугаар зарлигийг гаргасан юм. Үүний дагуу 1976 оныгуравдугаар сарын 27-ныөдөр болсон Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын анхдугаар чуулганаар хотын шүүхийг сонгон байгуулжээ.
Энэ цагаас хойш 2016 оны аравдугаар сарын 07-ны өдөр 40 жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Баярын ёслолд шүүхийн анхны дарга Ч.Жадамба, анхны шүүгч Д.Цэндсүрэн болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах референт С.Наранбилэг тэргүүтэй зочид төлөөлөгчид, үе үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид хүрэлцэн ирж Орхон аймаг дахь шүүхийн шинэчлэлтэй танилцаж, гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочилж хуучин дурсамжаа сэргээсэн баярт үйл явдал тохиож байна.
40 жилийн ойн арга хэмжээ дурсамжийн гэрэл зураг татуулах, Монгол төрийн зүтгэлтэн, нийгэм судлалын томоохон эрдэмтэн ерөнхий сайд асан А.Амарынхөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн, баярын хурал, хүндэтгэлийн зоог барих зэрэг хөтөлбөрийн дагуу баярын үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
Баярын хурлын арга хэмжээг Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун нээж Орхон аймаг дахь шүүхийн үүсэл хөгжил, түүхэн замналыг шүүхийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлсэн ажил зэргийг дурдан ярьсан юм. Уг арга хэмжээний хүрээнд шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулах, шүүхийн шинэтгэлийг тогтоон бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнууд ахмад үеийнхний амжилтыг үнэлэн шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, Монголын Хуульчдийн холбооны хүндэт тэмдгээр шүүгч Б.Бямбасүрэн, Ц.Өрнөндэлгэр, С.Цэцэгмаа, С.Уранчимэг нар, УДШ-н хүндэт тэмдгээр Ч.Жадамба, жуух бичгээр анхны шүүгч Д.Цэндсүрэн, шүүгч Д.Ариунцэцэг, Хууль зүйн яамны жуух бичгээр шүүгч Б.Хишигдаваа, хуулийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр З.Хосбаяр нарыг шагналаа. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдгээр шүүгч, П.Ууганцэцэг, шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шүүгч, С.Оюунцэцэг, Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа, З.Мөнхжаргал зэрэг болон аймаг, сумын засаг дарга, ИТХ-н шагналуудаар тус тус шагнагдсан юм.
Эх сурвалж:Шүүхийн ерөнхий зөвлөл