Мадонна нялх амрагаа ил гаргалаа

2011 оноос хойш үерхэж буй дуучин Мадоннагийн нялх амраг Брахим Зайбат энэ сарын 14-ны өдөр “Menton Music Festival”-д хүрэлцэн иржээ.

1870556

Олны хэл аманд байнга өртөх болсоноос болж сүүлийн зургаан сарын турш хэвлэлийнхэний дуранд өртөөгүй Брахим ийнхүү гарч ирсэн нь олныг ихэд гайхшруулжээ.

Өдгөө 27 настай Брахим, 56 настай Мадоннагийн хажууд яг л хүү шиг нь харагдах болсон байв. Тэд хэдий олон насны зөрүүтэй ч бие биедээ маш хайртай гэдгээ байнга хэвлэлийнхэнд хэлж байдаг билээ.

20110815-pictures-madonna-brahim-zaibat-beach-hamptons-02 Madonna tours Notre Dame

Нэгэн хэвлэлд дуучин Мадонна “Брахимтай хамт байхдаа улам бүр залуу болж байгаагаа мэдэрдэг бөгөөд байнга л талархаж байдаг.” хэмээн ярьж байсан юм. Харин хэвлэлүүд Брахимыг дуучин бүсгүйн “Тоглоомон хүү” гэж хочилдог ажээ.

Бра хим хөгшин дуучин эмэгтэйн хүүхдүүдэд анхаарал сайн хандуулдаг бөгөөд яг аав шиг нь байдаг гэнэ.

Madonna Travels With Boyfriend Brahim Zaibat and Her Kids

Мадоннагийн хүүхдүүдийг  Лоурдэс, Рокко, Мерси болон Давид гэдэг.

М.Сониуч

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …