ГХЯ-ны ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ийн хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн дарга Карин Хулшофтай уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Карин Хулшофийг 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.

1111-1024x586

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын орчныг бэхжүүлэх зэрэг хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан, Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг дэмжин ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн санд талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн дарга манай улсад зочилж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг тэрээр онцоллоо.

Хатагтай Карин Хулшоф энэ оны зургадугаар сард НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд бүс нутгийн гол түнш орнуудтай танилцахаар Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.

ГХЯ

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …