Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

3e937c964d69104c99d2f5c60caa2187

Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2017-2021 онд хэрэгжүүлэх “Улс орны 6-р хөтөлбөр”-ийг НҮБ-ын Хүн амын сангийн Захирлуудын зөвлөл 2016 оны 09 дүгээр сард баталсаныг уламжилсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  нөхөн үржихүйн эрүүл мэнд, ялангуяа өсвөр үе, залуучуудын дундах бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх, “Жендерт суурилсан хүчирхийлэл төсөл”, “Эх, нярайн зайн оношилгооны төсөл”-үүдийг үргэлжлүүлэх чиглэлээр анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.

14787597_1338575639510535_2000738896_o

Энэ үеэр дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ  Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хөгжилд НҮБ-ын Хүн амын сангийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж явдагаа илэрхийлээд НҮБ-ын Хүн амын сангаас дэмжин ажиллаж буй “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль”, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр” нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан болохыг мэдэгдлээ. Мөн НҮБ-ын Хүн амын сан жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл худалдах авах хөрөнгө босгон ажиллаж байгааг сайшаагаад цаашид улам нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …