Сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

4b97c01557dedb65eae22bb56cd5a397ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Су Нюунт У, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Гишүүн орнуудыг дэмжих нэгжийн Гүйцэтгэх захирал Др Кидонг Парк, ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгчийг газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Вүүжин Лью нарын төлөөлөгчид Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзлаа. Цаашид ЭМЯ, ДЭМБ хоорондын ирэх 4 жилийн хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийг боловсруулах үйл ажиллагааны талаар санал солилцож баримт бичгийг эцэслэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

14608869_1308433979187693_4044528276831838892_o-1

Др. Кидонг Парк хэлэхдээ: “ДЭМБ-ын Монгол улсад үзүүлж байгаа техник санхүүгийн дэмжлэгийг хамгийн оновчтой болгохын тулд засгийн газар, ЭМЯ-аас гаргасан салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг баримталж, засгийн газрын мөрийн хөтөлбөр, ЭМЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөөтөй нийцүүлж байгаа ба хамтран ярилцаж хамтын ажиллагааны баримт бичгээ гаргаж байгаа талаар хэллээ. Уулзалтын төгсгөлд хоёр тал баталсан төлөвлөгөөний дагуу хамтран ажиллаж энэ оны сүүлээр Хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийг эцсийн байдлаар гаргахаар тохирлоо.

14615595_1308432879187803_6033454960505243754_o-1

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …