Хэрэглэгчийн санал гомдлыг шуурхай барагдуулах нэгдсэн тогтолцоотой болно

1477466388_14883545_1208302595907490_8359792404436004027_o
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжуудын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, улмаар Засгийн газрын 233 дугаар тогтоолоор “Хэрэглэгчийн үндэсний хөтөлбөр-2”-ыг баталсан. Энэ хүрээнд тус газар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэглэгчийн хэрэглээний мэдлэг, соёл, хандлагыг сайжруулах, тодорхой бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний улмаас хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мөн түүнчлэн хүрээлэн буй орчинд учирч буй хор хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлаар шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна.
Гэвч тус газраас хийсэн судалгаанаас үзэхэд хэрэглэгчид зах зээл дэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас хохирох байдал байсаар байгаа нь иргэдийн хэрэглээний боловсрол хомс, түүнчлэн хэрэглэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас эрх нь зөрчигдвөл хаана, хэнд хандах талаар мэдлэг дутмаг байгаатай холбоотой байна.
Иймд бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрэглэгчийн санал хүсэлтийг хэрхэн хүлээн авч, яаж шийдвэрлэх, хэрэглэгчийн санал гомдлыг шуурхай барагдуулах нэгдсэн тогтолцооны анхны хэлбэрийг бий болгох зорилготойгоор “ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, ХХЗХ, ЭХЗХ, СЗХ, УБЦТС ТӨХК, УБДС ТӨХК, ОСНААУГ, МХЕГ болон бизнесийн байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцсоноос гадна Европын холбооны эксперт Жосеф Түүс, Висента Бош Аяала нар Европын холбооны улсуудад Хэрэглэгчийн эрхийн хамгаалалд бизнесийн байгууллагын оролцоо ямар байдаг талаар бодит туршлагаас хуваалцлаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд бизнесийн байгууллагуудад Хэрэглэгчийн гомдлыг төрийн байгууллагуудтай хамтран барагдуулах сүлжээнд хамрагдахыг уриалж хэрэглэгчид үйлчлэх төв, хэрэглэгчээс санал, гомдол хүлээн авах утсыг тогтмол ажиллуулж, хэрэглэгчийн гомдол хүлээн авах тусгай хуудастай болсноор хэрэглэгчдэд нийцсэн, тэдний санал гомдлыг шуурхай барагдуулах нэгдсэн тогтолцоотой болох ажлуудын эхлэлийг тавилаа.
14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …