АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Ховд аймагт айлчлал хийж байна

download

АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Manuel Micaller Ховд  аймагт албан ёсны айлчлал хийлээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын элчин Сайдын яамны Батлан хамгаалах хэлтсийн ажилтан Devan Shannon, Эдийн засаг худалдааны хэлтсийн байгаль орчин, шинжлэх ухаан, эрүүл мэнд хариуцсан ажилтан Oneim Wu, Эдийн засаг, худалдааны хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг, Олон нийттэй харилцах ажилтан Ж.Саруул нарын албаны хүмүүс оролцлоо.

АНУ-ын элчин Сайдын яамны дэд тэргүүнээр томилогдон ажилласанаас хойш анхны хөдөө орон нутагт хийх ажлын айлчлалаа Ховд аймгаас эхлүүлж байгаа ноён Manuel Micaller болон түүний ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө Ховд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

download-1

Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Ховд аймагт ажлын айлчлал хийж байгаа АНУ-ын элчин Сайдын яамны дэд тэргүүнд хандан, АНУ-ын Элчин сайдын яам Ховд аймгийн нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт хамтран ажилласаар ирсэнд талархал илэрхийллээ.

АНУ-ын элчин Сайдын яам нь 2007 онд Ховд аймгийн нийтийн номын сангийн дэргэд Америкийн соёл мэдээллийн төвийг байгуулснаар боловсролын салбарт томоохон хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Түүнчлэн ЭСЯ-ны дэмжлэгээр сүүлийн 5 жилийн турш АНУ-ын нүдний нарийн мэргэжлийн эмч нар манай аймаг болон баруун бүсийн аймгуудын 420 гаруй иргэнд үнэ төлбөргүйгээр хагалгаа хийсэн байна. АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүний хувьд хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж, байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Ховд аймагтай олон салбарт хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

Нэн ялангуяа боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт түлхүү хамтран ажиллахаа уулзалтын үеэр онцолж байлаа. Ирэх жил АНУ, Монгол улс хоёрын хамтын ажиллагааны 30 жилийн ой болно. Энэ ойг угтаж олон ажил хийхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

download-2

Энэхүү уулзалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Ховд аймгийн залуусыг АНУ-д боловсрол эзэмшүүлэх асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавьлаа. Мөн АНУ-ын аль нэг хоттой Ховд аймаг найрамдалт харилцаа тогтоож гадаад харилцаагаа тэлэх бодолтой байгаагаа илэрхийллээ. Үүний хариуд АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн боломжтой бүх тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Ийнхүү хөдөө орон нутагт ажиллах анхны ажлын айлчлалаа манай аймгаас эхлүүлж байгаа АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллэрт \Manuel Micaller\ хүндэтгэл үзүүлж, Ховд аймгийн хүндэт тэмдэгээр энгэрийг нь мялаалаа. Мөн ЭСЯ-ны дэд тэргүүн Manuel Micaller уламжлал ёсоор Ховд аймгийн хүндэт дэвтэрт гарын үзэг зурж, сэтгэгдэл үлдээснээр аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалт төгссөн юм.

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …