ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Францын Элчин сайд Э.Барсакийг хүлээн авч уулзав

mpa_9688-1024x683

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсакийг 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Францын харилцаа тухайлбал, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, соёл боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, Монголд үйл ажиллагаа явуулж буй францын аж ахуйн нэгжүүд, Улаанбаатар дахь Франц сургууль, Франц хэл, соёлын “Алльянс Франсез” төвийн асуудлаар санал солилцов.

ГХЯ

Санал болгох мэдээ

Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. …