Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиогдож байгаа “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэнд Ерөнхийлөгч Ц, Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан , БСШУС-ийн сайд Ж.Батсуурь нар оролцлоо .
2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна. “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн үзэсгэлэн 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэн. Тус үзэсгэлэнг үзэхийг хүссэн бүрт үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм.
Г.Нараа