2020 онд зэрлэг амьтдын дийлэнх нь үгүй болно

388d8aa9b0c1dbc7great
Эрдэмтдийн гаргасан шинэ илтгэлд дурдсанаар бол 2020 он гэхэд дэлхий дээр амьдарч буй зэрлэг амьтдын тоо толгойн гуравны хоёр нь үгүй болох магадлалтай гэнэ. Ингэснээр байгалийн тэнцвэрт байдал алдагдах аж.

Тус илтгэлд өгүүлснээр бол 1970-2012 онуудад манай гариг дээрх амьтдын төрөл зүйл 58 хувиар буурчээ. Харин 2020 он гэхэд энэ тоо 67 хувьд хүрэх юм. Зэрлэг амьтдын амьдардаг орчинг устгаж буй явдал, хууль бус ан агнуур, агаарын бохирдол зэрэг нь үүний гол буруутан гэнэ.

Амьтад ууланд, ой модонд, гол мөрөн болон тэнгис далайд олноороо үхэж байгаа аж. Заан, горилл сармагчин зэргээс авахуулаад ховор зүйлийн амьтдын тоо толгой эрс буурч байгаа юм. Өдгөө дэлхий дээр хүмүүн гэдэн амьтан доминант буюу манлайлах байдалтай байгаа учраас зэрлэг амьтад олноороо үхэж байгаа гэнэ.

Эх сурвалж: www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …