Дэлхийн өнцөг булан бүрт судалгаа, шинжилгээний ажил хийж яваа Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид Та бүгдийн амар амгаланг эрэхийн ялдамд удахгүй болох Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе.
Монгол эрдэмтэн, судлаачид та бүхэн гадаадын өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад дэлхийн түвшиний судалгааны ажил хийж, олон шинэ бүтээл туурвиж байгаад бид бахархаж байдаг билээ.
Өнөөдөр манай улсын нийгэм эдийн засгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд шинэ хандлага, шинэ хамтын ажиллагааны арга хэрэгслүүдийг ашиглах асуудал амьдралаас урган гарч байна.
Шинэ засгийн газар улс орны ирээдүйн хөгжлийн гарц бол шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал гэж үзээд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухаанд зарцуулах төсвийн мөнгийг 5 дахин нэмэх зорилт тавин ажиллаж байна.
Шинжлэх ухааныг эрчимтэй хөгжүүлж, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд амжилттай нэвтрүүлж чадсан улс орнууд л цэцэглэн хөгжиж байна.
Ийм учраас манай засгийн газар эх орондоо эрдэмтэн судлаачдынхаа ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол газар болох шинжлэх ухааны парк барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна
Эх орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлж хүн ардаа баян чинээлэг амьдрах боломжтой, хүчирхэг эдийн засагтай орон болгох их үйлсэд оролцоно уу хэмээн Монгол эрдэмтэн Таныг Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам урьж байна.
Ийм үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд Та бүгд өөрсдийн хаяг, хийж байгаа ажлынхаа тухай мэдээллийг манай яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар доорхи хаягаар ирүүлнэ үү?
Та бүгдийн эрдэм номын ажил өргөжин хөгжих болтугай,
Хүндэтгэсэн
Ж.БАТСУУРЬ
/мэдээллийг ШУТБГ-ын дараах мэйл хаяг руу илгээнэ үү:
baterdene@mecs.gov.mn, gulfira@mecs.gov.mn