Мисс П.Шүүдэрцэцэг “Амжилтын эзэд” супер шоуг хөтлөнө

shuudertsetseg zurag   “Валентины захидал”,  9009”, “Хайрлаж болох уу”,  “Ану хатан” зэрэг кинонд гол болон туслах дүрийг бүтээж олонд танигдсан залуу жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг “Амжилтын эзэд” супер шоуг хөтлөн явуулахаар болжээ.

Спорт, соёл урлагийнхан спортын 12 төрлөөр өрсөлдөх тус шоуны хөтлөгчөөр залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг ажиллах ба шоуны бэлтгэл ажилдаа гараад байгаа юм байна. Жүжигчин, загвар өмсөгч, мисс гээд олон төрлийн салбарт өөрийгөө сорьж буй тэрээр ийнхүү шоу, телевизийн урлагт хүч үзэхээр шийдсэн байна.  Загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг нь 2008 онд  “Монгол мисс” наадамд оролцож, дөрөвдүгээр байр эзэлж байжээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …