Монгол Хятадын найрсаг солилцооны төвийн нээлт боллоо

1478069492_0649236982ud2ngen0o9e07nd352od3d1iu

БНХАУ-ын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Хятадын найрсаг солилцооны төвийн нээлт өнөөдөр Отгонтэнгэр Их Сургуулийн хурлын танхимд боллоо. Элчин сайдын яамнаас ОТИС-ын оюутнуудын сургалтын орчинг сайжруулах зорилгоор хурлын танхимыг иж бүрэн засварлаж орчин үеийн ухаалаг хурлын танхим болгон тохижуулж өгсөн. Нийт ерээд сая төгрөгийн хөрөнгө оруулалттай хийгдсэн энэхүү ухаалаг хурлын танхимд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Хятадын элчин сайдын яам хийсэн юм.  Улмаар  “Монгол Хятадын найрсаг солилцооны төв” байгуулан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Орчин үед хятад хэл сурах эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Тиймээс ч хятад хэлний сургалтанд онцгой анхаарч цаашид бүх талаар дэмжин ажиллахаа БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны элчингийн зөвлөх Ян Чиндун хэллээ.

БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян ЧинДун ОТИС-ийн удирдлагууд, багш, оюутан залууст 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд, “Манай яам ОТИС-ийг үргэлж дэмжин ажиллах болно. Саяхан БНХАУ-ын эрдэмтэд энэхүү сургуульд зочилж, хоёр орны эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцсэн. 2016 он Монгол, БНХАУ-ын харилцаанд ихээхэн онцлогтой өнгөрч байна. Тухайлбал, хоёр орны төрийн тэргүүн уулзсан. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Коммунист намын дарга, Монголын УИХ-ын дарга нар харилцан айлчлал хийж, улс төр, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлсэн. Ялангуяа Монголын шинэ Засгийн газар, УИХ байгуулагдсанаас хойш хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улсын болосвролын салбарт дэмжлэг үзүүлэхийн тулд Элчин сайд Син Хайминий санаачлагаар танай улсад хэд хэдэн хөрөнгө оруулалт хийж байна. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төв юм. Энэхүү төв БНХАУ-ын Элчин сайдын яам болон ОТИС-ийн найрсаг харилцаа хөгжиж, оюутан залуусаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн тус сургуулийн ректор, доктор Н.Энхзаяа хэлэхдээ БНХАУ-ын яамны дэмжлэгтэйгээр өнөөдөр ОТИС Монгол Хятадын найрсаг харилцааны солилцооны төв байгуулагдаж нээлтээ хийж байна. ОТИС хятад хэлтэй боловсон хүчин бэлтгээд 25 жил болж байна. Түүхт 25 жилийн ой дээр Монгол Хятадын найрсаг солилцооны төв байгуулагдаж байгаад туйлын их талархалтай байна. Хятадын элчин сайдын яамтай ОТИС эрдэмтдийн хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг зохион байгуулж тухайн боловсролын салбарт хөрөнгө оруулах, оюутан солилцооны хөтөлбөрийн хэрэгжүүлэх гээд олон талт үйл ажиллагааг дэмжин ажилдаг боловсролын салбарынхаа нийт хамт олны өмнөөс талархсанаа илэрхийлэе. Өнөөдрийн байдлаар ОТИС-аас БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр гурван томоохон сургуультай хамтран ажилласан. Яг одоо засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр ОТИС-аас магистр болон доктронтуурын сургалтанд  14 оюутан энэ хичээлийн жилд амжилттай суралцаж байна” хэмээн ярилаа.

Мөн ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн оюутны бие даалтын төвд БНХАУ-ын элчин сайдан яам 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийт 30 гаруй сая төгрөгөөр бүтсэн энэ төв оюутнуудын орох дуртай газруудын нэг болоод байна.

sorgog.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …