Дэд сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Элчин сайд Абдулла Аль-Тинижиг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 4-нд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Абдулла Аль-Тинижиг хүлээн авч уулзаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

%d1%8d%d0%bc%d0%b8%d1%80%d0%b0%d1%82-%d1%8d%d0%bb%d1%87%d0%b8%d0%bd-%d1%81%d0%b0%d0%b9%d0%b4-%d1%83%d1%83%d0%bb%d0%b7%d0%b0%d0%bb%d1%82-1024x520

Дэд сайд Монгол, Эмиратын харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж,  эмиратын тал Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахад чухал алхам болсныг тэмдэглэв.

Улмаар хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал АНЭУ-ын зүгээс хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл авах боломжийг эрэлхийлэх, хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо хэлхээг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Элчин сайд хэдхэн хоногийн өмнө эх орондоо очиж ажиллахдаа Эмиратын хувийн хэвшил, бизнесийн төлөөлөлтэй уулзаж, хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар мэдээлэл хийсэн гээд 2017 оны 4 дүгээр сард Улаанбаатарт болох Олон улсын үзэсгэлэн худалдаанд Эмиратын компаниуд оролцох төлөвтэй байгааг мэдээлэв. Мөн Эмиратад байдаг байнгын ажиллагаатай “Олон улсын тосгон” нэртэй үзэсгэлэнгийн танхимд Монголын булан нээж ажиллуулахыг санал болгов.

Түүнчлэн 2020 онд Дубай хотноо болох Дэлхийн EXPO үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах урилгыг нотоллоо.

Монгол Улc АНЭУ-ын хооронд 1996 оны 4 дүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Арабын Эмират Улс 2016 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээн ажиллуулж байна.

Гадаад харилцааны яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …