Таны толгой өвдөх, амьсгал давчдах, эрч хүч буурах зэрэг нь орчны бохирдлоос болдог аж. Өөрөөр хэлбэл танай гэрийн, ажлын өрөөний агаар эрүүл биш, хорт бодис агуулж байгаа хэрэг юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар гэр оронд байгаа агаар гаднахаас 4-6 дахин, зарим тохиолдолд 8-10 дахин хортой байдаг аж. Статистикийн дунджаар өрөө тасалгааны агаарт 20 хүртэлх тооны экологи бохирдуулагч байгааг тогтоосон төдийгүй тэдгээр нь уушиг, зүрх судасны өвчин болон хорт хавдрын шалтгаан болдог тухай ШУА-ийн Ургамал зүйн хүрээлэнгийн судлаач эрдэмтэн Д.Зүмбэрэлмаа дурдсан нь буй. Иймээс агаарыг цэвэрлэхийн тулд өрөө тасалгаагаа ургамалжуулах нь зайлшгүй чухал. Ургамлын навч агаар цэвэршүүлэгч байхаас гадна үндэсний зарим хэсгүүд ч агаарыг цэвэрлэж байдаг. Ургамлын хөрсөнд байдаг олон мянган бичил биетүүд үндэсний цэвэрлэгээнд оролцож хувь нэмрээ оруулж байдаг юм.
Формальдегид, Ксилол ба толуол, Бензол ба трихлорэтиле, Аммиакийн нэгдлүүд зэрэг хорт бодисууд байх бөгөөд энэхүү хорт бодисууд нь нийлэг үртсэн хавтангаар хийсэн тавилга, тосон будаг, лак, эмульс гэх мэт зүйлсээс ялгардаг аж.
2008 нд Доктор Парк болон Метсон нар хүнд хагалгаанд орсон өвчтөнүүдийн дунд нэгэн туршилтыг явуулсан байна. Энэхүү туршлтын үр дүнгээр өрөөнд цэцэг тавьсан өвчтөнүүдийн эрс сайжирчээ. Мөн 1985 онд Dr. Wolverton судлаачийн хийсэн лабораторийн туршилтын үр дүнгээс харахад навчит ургамал болох ногоодой /хлорофитум-chlorophytum/ нь агаарт буй хорт хольцыг /carbon monoxide and nitrogen dioxide/ дээд зэргээр цэвэршүүлж байгаа нь харагдсан байна.
Түүнчлэн Оросын уламжлалт анагаах ухааны төвийн эмч нарын үзэж буйгаар өрөөнд ургаж буй нэг ногоодой нь хийн зуух /микроволновая печь/ ажиллах үед үүссэн бүх хорт бодисыг саармагжуулдаг байна. Мөн мебель тавилганаас гарч буй хорт хавдар үүсгэгч формальдегидийн 90 хувийг өөртөө шингээдэг гэнэ.
Ингээд өрөөнд тасалгаанд тарихад хамгийн тохиромжтой, хамгийн эрүүл мэндэд хэрэгтэй 10 цэцгийг хүргэж байна.
1. Aloe Plant
Агаарыг хамгийн сайн цэвэрлэдэг ургамал юм. Арьсанд чухал нөлөө үзүүлдэг шигээ ач тустай. Хими цэвэрлэгээний бодисоос ялгарсан агаарыг Алое цэвэршүүлдэг бөгөөд тухайн орчин хэт их агаарын бохирдолтой байвал цэцгэн дээр бор толбо үүсдэг аж.
2. English Ivy
Энэхүү ургамлыг агаарыг цэвэрлэхдээ номер 1 хэмээн НАСА – аас мэдэгдсэн байна.формальдегид хэмээх хорт бодисыг өөртөө шингээж авдаг. Орчинтойгоо дасан зохицохдоо амархан цэцэг юм.Энэ цэцгийг ургуулахад хэт их нар хэрэггүй. Дундын температур болон, дундын нараар ургадаг аж.
3. Rubber Tree
Агаарыг мөн л сайн цэвэрлэдэг ургамал . Тарьж ургуулахад хялбар бөгөөд аль болох сэрүүн нөхцөлд сайн ургадаг.
4.Peace Lily
Агаарт байгаа хорт бодисуудыг багасгадаг сараана цэцэг. Арчилгаа багатай. Сүүдэртэй, сэрүүн газар сайн уршгах бөгөөд ийм нөхцөлд хорт бодисыг илүү сайн багасгадаг.
5. Snake Plant
Унтлагын өрөө болон өрөөнийхөө буланд тавьж болно. Учир нь энэхүү цэцэг хэт их нар болон ус шаардлагагүй. Ялангуяа шөнө унтаж байхад тань эрүүл агаарыг бэлэглэх болно.
6. Bamboo Palm
НАСА – аас гаргасан хамгийн сайн агаар цэвэршүүлдэг ургамалын нэг. Нарын шууд бус тусгалд ургуулах бөгөөд сайн усалж байх хэрэгтэй.
7. Philodendron
Формальдегид хэмээх хорт бодисыг өөртөө сайн шингээдэг. Хэрвээ та үртсэн хавтангаар хийсэн тавилгатай бол энэ цэцэг зайлшгүй хэрэгтэй гэсэн үг. Дунд зэрэг усалж, багахан нар байхад тэд ургана. Зарим ийм төрлийн цэцэг наранд сайн ургах нь бий.
8. Spider Plant
Энэхүү аалз мэт ургамал нь агаарыг хамгийн сайн цэвэршүүлдэг. Олон айлууд энэ цэцгийг тарьсан байдаг. Бензол, формальдегид, нүүрстөрөгчийн дан исэл болон ксилол зэрэг хорт бодисуупыг өөртөө шингээдэг ач тустай ургамал юм.
9. Red-Edged Dracaena
Танд эрүүл агаарыг бэлэглээд зогсохгүй гэрийн тань сайхан харагдуулах болно. Нарны гэрэлд сайн ургадаг бөгөөд 15 инч хүртэл ургаж болно.
10. Golden Pothos
Формальдегид хорт бодисыг өөртөө шингээдэг. Гал тогоо эсвэд зочны өрөөнд тавибал тохиромжтой. Сэрүүн нөхцөл, бага наранд сайн ургадаг.