ЭМ-ийн сайд БНЭУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

40ac737bd905866b8009f4667300a715Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Суреш Бабу Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

dsc_32841

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Энэтхэг улс бол манай улсад буцалтгүй тусламж үзүүлсээр ирсэн гээд, Ерөнхий сайд 2015 онд ирэхдээ Хавдар судлалын үндэсний төвд “Бабатрон” зайн туяа эмчилгээний аппарат, “Imagin” төлөвлөлтийн аппаратуудыг хандивласныг дурдлаа.

Тэрээр цааш хэлэхдээ, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНЭУ-ын Эрүүл мэнд, гэр бүлийн яамны зүгээс хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, эмч мэргэжилтний солилцоо, ялангуяа БНЭУ-ын эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч нарыг удаан хугацаагаар урьж ажиллуулах, мөн эрүүл мэндийн мэдээлэл технологийн чиглэлээр хамтран ажиллах саналтай байна гэв.

dsc_32781

Элчин сайд Суреш Бабу хэлэхдээ, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Уламжлалт анагаах ухаан болон эмийн бус эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах” тухай Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын санамж бичгийг байгуулсан. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн Сайдын гаргасан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Энэтхэгийн талаас богино хэмжээний тэтгэлэгт сургалтуудыг явуулах боломжтой, цаашид бүхий л саналыг уламжилж ажиллана гэв.

Цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, эмч, мэргэжилтнүүдийг багаар нь солилцон ажиллуулах, сургах, эмийн салбарт хамтран ажиллах зэрэг саналыг талууд гаргасан юм.

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …