Амьдралаа өөдрөгөөр төсөөлдөг хүн үргэлж залуу байдаг

Vргэлж гoo сайхан залуугаараа байхыг хvсдэггvй бvсгvй хvн энэ хорвоод vгvй биз ээ,

Хэрэв бvсгvй та vргэлж гоо сайхан залуу байя гэвэл юун тvрvvнд сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Мєн амьдралаа өөдрөгөөр төсөөлж эрvvл мэнддээ анхаарах нь зvй. Болж өгвөл vргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол vндэс гэдгийг мартаж болохгvй. Ингээд гоо сайхан залуу насаа хадгалахыг хvсэж буй хэн бvхэнд дараах зөвлөгөөг толилуулж байна.

20150130-016

1. Гэр бvлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.

2. Найз нөхөдтэйгөө холбоотой байж, дотно харьцаатай бай.

3. Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хvрээ өргөжих тутам хvний сэтгэл сэргэж сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.

4. Хоббигоо хөгжvvлж, өөртөө байгаа нуугдмал авъяасаа нээн илрvvл.

5. Та урьд өмнө хийх гэж vргэлж хvсдэг байсан зvйлээ хийж бvтээхийг оролд.

6. Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хvлээнэ гэдэг өөрийн хvч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.

7. Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хvн гэдгээ мэдрvvлэх зvйлийг байнга хий.

8. Ой ухаанаа хөгжvvлэх дасгал байнга хий. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессыг улам идэвхижvvлдэг.

9. Vгийн сvлжээ байнга бөглөж бай. Энэ нь хvнийг сэтгэл зvйн хямралд орохоос сэргийлж ой ухааныг хөгжvvлдэг.

10. Сайн чанарын хvнс хэрэглэж, цагаар хооллож бай. Хvнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодыг эрvvлжvvлж чийрэгжvvлдэг.

dbe8d4_impossible-dreams-come-true-best-year-yet_x974

11. Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хvнсний ногоог ихээр хэрэглэ.

12. Шингэн зvйл маш их уу. Давсыг аль болох бага хэрэглэ.

13. Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.

14. Байнгийн хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зvрхний vйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан шинэ сэргэг санааг төрvvлж залуужих процесст дэм болдог.

15. Гоо сайхандаа сайтар анхаар. Нvvрэндээ тос, нvvр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс тань эрт хөгшрөхгvй.

16. Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зvvж бай. Ингэхгvй бол нvдний тань ойр орчимд vрчлээ vvсч залуу гоо vзэмжээ алдах нөхцөлийг бvрдvvлнэ.

17. 3огсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсох нь таны галбирт онцгой нөлөөтэй.

18. Толгой цээжээөргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг тань улам нэмдэг.

19. Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.

20. Шvдээ эмчлvvлж, амаа эрvvл байлга. Хоол идэхийн ємнє , дараа нь шvдээ сайтар угааж занших хэрэгтэй.

21. Эмийг хамаагvй бvv уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрvvлнэ.

22. Эрvvл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц. Хэрэв та өөрийнхөө эрvvл мэндийн талаар огт санаа зовдоггvй бол та амархан хөгширнө.

23. Амьдралын аливаа зөрчил тэмцэл, маргааныг хvлээж авахад сэтгэл зvйн бэлтгэлтэй бай. Энэ нь таныг хэт стрессдэхээс сэргийлнэ.

24. Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгvй бол дотны найз юмуу өөр хэн нэгэнтэй хуваалцан сэтгэлээ тайвшруулаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессыг тvргэсгэдэг.

25. Дуу хуур, наргиан наадамд оролцож хөгжилдөж бай. Ганцаардахаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хvнийг амархан хөгшрvvлдэг гэдгийг санахад илvvдэхгvй болов уу.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …