Хорт хавдар үүсгэдэг өдөр тутмын 10 хүнс

6t8q3ti566v73vdqkmqqot3eff_b

Эрдэмтдийн судалгаагаар хавдрын өвчин үүсгэгч шалтгаануудын 5-10 хувь нь дотоод хүчин зүйлээс буюу удамшил, даавар, дархлааны өөрчлөлтөөс шалтгаалж, үлдсэн 90-95 хувь нь гадаад хүчин зүйл буюу хүмүүсийн өөрсдийн дадал, амьдралын буруу хэвшлээс шалтгаалдаг нь тогтоогджээ.

Зохисгүй хооллолт, архи, тамхи хэрэглэдэг эсэх, газар зүйн аль бүсэд амьдарч, хэр хортой, бухимдалтай нөхцөлд ажиллаж байгаа эсэх, халдварт өртөмтгий байдал гэх мэт гадаад хүчин зүйлүүдийн дотроос зохисгүй хооллолт хамгийн өндөр хувьтай байгаа нь анхаарууштай.

Хэрэв эрдэмтдийн судалгаанаас үзэхэд ихэнх хоол хүнс биед хортой болж, хоол хүнсэндээ юу хэрэглэх, эрүүл мэндэд юу хоргүйг тодорхойлоход хэцүү болоод байна.

7c4t73ardklkvl8ttdjfhnrrvi_b

Боловсруулсан махан бүтээгдэхүүн:

Махыг өндөр температурт боловсруулах явцад хорт хавдар үүсгэгч карсиноген хэмээх бодис үүсдэг байна.

1ggedf47cs68mhlculvdicrrhe_b

Наранцэцэгийн үр:

Наранцэцэгийн үр нь хүнд металтай маш амархан нэгддэг чанартай тул бохирдсон хөрстэй газар ургуулсан бол хортой байх магадлал өндөр.Хүнд метал нь хүний биед орохоороо уушигны хорт хавдар үүсгэдэг.

1f3l10tgaev487dhaga8kng6qj_b

Бохь:

Бохийг ерөнхийдөө аюулгүй гэдэг ч найрлагад нь багтдаг аспартам, титаны давхар исэл нь хорт хавдар үүсгэдэг гэдэг.

1ca9btlq78o94emnsh6qgmffus_b

Үсү:

Ази хоолны газрууд, ялангуяа хятадууд хоол амтлахдаа ихээр хэрэглэдэг үсү нь хүний биед маш муу, хорт хавдар үүсгэгчийн нэг аж.

6fgobobdj0qsc0qarfmdqskchb_b

Гахайн элэг:

Холестрол ихтэй гахайн элгийг ихээр хэрэглэх нь элэгний хавдарт хүргэдэг.

33tmt314jpue2tsdbbdnnor6u7_b

Пүнтүүз:

Пүнтүүзийн орц найрлагад ордог химийн бодисууд хөхний хорт хавдар, Альцгеймерийн өвчин үүсгэдэг нь тогтоогдсон.

6sqvnrpufkngl3ju0apr97r2c2_b

Даршилсан ногоо: 

Даршилж, удаан хадгалсан ногоо  ходоод, гэдэсний хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

juice bottles

Савласан шүүс:

Савласан жимсний шүүсийг эрүүл гэж сурталчилдаг ч үнэн хэрэгтээ цэвэр жимснээс илүүтэй химийн орц найрлага ихтэй, хамгийн гол нь сахар маш ихээр агуулдаг нь өвчний үндэс болдог.

7pjgllg7av06acq2fl9nusl7pt_b

Хар өндөг:

Хятадууд ихээр хэрэглэдэг 100 жилийн өндөг ч гэж нэрлэдэг энэ хар өндгийг боловсруулах явцад хар тугалга ордог нь эрүүл мэндэд аюултай хүнс болгодог аж.

698psepoesc806f099cbaldq6r_b

Боловсруулсан дүпү:

Дүпүг эрүүл хүнсний нэг гэдэг ч исгэж, боловсруулсны дараа нян үржих маш таатай орчин болон хувирдаг байна.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …