Нүүрсээ “гуйж зарах” шалтгаан бидэнд алга

Зөрчиж болдоггүй гэрээний хохирогчид болсон Монгол улсын ирээдүй. Манай улсад гэрээ хэлэлцээр хийх, байгуулах нь нэг л хуулийн дор хэрэгжинэ. Гэтэл зарим ажил олгогчийн хийсэн гэрээгээ зөрчиж, зарим нь гэрээтэй ч гэрээгүй мэт хэн хэндээ хариуцлага хүлээхгүй амьдраад байдаг. Гэтэл хамгийн хачирхалтай гэрээ болох тогтвортой үнийн гэрээ гэж байгаа. Хэдэн жил ч болсон, нүүрс хэр өссөн ч нэг л үнээр зарах гэсэн утгатай.

Тогтвортой үнийн гэрээ бол үнэндээ биднийг гэрээ гэсэн хэдхэн хуудас цаасны цаана “үгүйрүүлж” байгаа хэрэг. Амьдрал дээр бид өдөр тутамдаа гэрээний зүйл заалтыг зөрчиж л байдаг шүү дээ. Харин одоо жинхэнэ тогтвортой үнийн гэрээг зөрчиж нүүрсээ гаргахгүй байх хэрэгтэй. Байгаа бялагаа хямд борлуулах учир юунд байгаа юм бэ?

15241341_1085452088244674_7504422973585983737_n

Нэг хэсэг зарахгүй байхад л Монголыг сонирхсон арай үнэтэй авах тал гараад л ирнэ. 60км үргэлжлэн нүүрсээ “хямд аваачээ” гэж “гуйж” байхад бас дээр нь нэг машин бүрээс 8-12 юаний гаалийн татвар авах юм байх. Өөрсдөө татварт боогдож, байгаа зүйлээ хямд зарах гэж гүйх нь хамгийн муу бизнес.

CHART: No stopping insane coal price rally

Үүний оронд харин бид урд хилээ хааж бараа таваарыг тодорхойгүй хугацаагаар зогсоож орхивол яах бол. Орос ах нартайгаа нийлж хойд хилээрээ шаардлагатай хүнс, хэрэглэл, бараа таваараа оруулж байвал болно. Нэг хэсэгтээ л урт хилээ мартчихая л даа. Монгол улс ямар ч түүхэндээ урдаас нэг их ашиг олоод байсан “мөргүй”.

Урдаас зээл авахаа ч зогсоочихоё, дотооддоо үйлдвэрлэгч байя, хилийн хараа хяналтаа сулруулж зээл авсан дорвол нүүрс зарах өөр гарцыг эрэлхийлэх нь чухал алхам болох биз. Урд хилийг хэсэг хаахад Монгол улс өлсөж үхэх үү? Бид өлсөж үзээгүй, ялагдаж байгаагүй түүхтэйсэн.

1479884314_nuurs

Одоогийн байдлаар Дэлхийд 250$-с дээш үнээр зарж байхад манай улс урд хөршид тонн нүүрсийг 27$-оор “гуйж” өгөөд зогсож байгаа. Хортой, хорхойтой, болохгүй, бүтэхгүй гэсэн болгоныг бид урдаас хэрэглэж, идэж уух гээд “эргүүлээд” урдаас зөөж байгаа. Шударга гэрээ хийчихэж чаддаггүй юм бол иргэд өөрсдөө өөрийнхөө баялагт эзэн суух хэрэгтэй байна.

Нүүрсээ борлуулах хоёрдохь, гуравдахь, дөрөвдөхь гарцыг эрэлхийлэхгүйгээр өөр аргагүй мэтээр нэг зүйлд автан толгой мэдүүлж байгаа нь энэ төрийн эмгэнэл. Бид Казакстан руу, Орос руу, өөр хэн нэгэнрүү нүүрсээ арай “дөмөгхөн” гэрээгээр, “аятайхан” үнээр, ард иргэдэд таалагдах нөхцлөөр гэрээлчих аавын авлиганд автдаггүй хүү энэ төрд алга гэж үү?

140$-oo байг гэхэд бид 100$-т дөхүүлээд нүүрсээ зарахад л энэ их өрийг дарж, эх орон цэцэглэж,  гаднаас тусламж зээл хүсэхээ больж биеэ дааж жинхэнэ утгаараа биеэ даана биздээ.

Бидэнд нүүрсээ “гуйж” зарах шаардлага байгаа эсэхийг та бодоод үзээч.

Б.Цацралт

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …