Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм өөрийн бяхан охин Харпер Севенийн хамт өнгөрсөн 27-ны өдөр Доджерсуудын тоглолтыг үзжээ. Лос Анжелесийн цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр Дэвид охиндоо байнга анхаарал хандуулж байсан бөгөөд Харпер маш эрх охин болж байгаа нь тодорхой хараглдаж байлаа.
Учир нь Харпер аавынхаа нүүрийг сунгаж, татаж байсан аж. Мөн сүүлийн үед Бекхэмийг хөвгүүдээсээ илүү охиндоо хайртай гэх шум дэгдээд байгаа бөгөөд үүний учир нь Бекхэм учир мэдэх болсон хөвгүүдээсээ илүү балчир охиноо байнга гадуур авч явдагтай холбоотой гэнэ. Зарим хүмүүс түүнийг хүүхдүүддээ ялгавартай хандаж байна ч гэх болжээ.
Харпертай хамт буй зургууд