Ордуудын дөрөвдүгээр сарын зурхай

Хонь

Хувийн амжилт бүтээл, өөрийгөө илэрхийлэх хүсэл тэмүүлэл голлосон сар хаяанд ирлээ. Гэхдээ 14-ний өдрөөс эхлээд гэр орны асуудал голлох байрыг эзлэх болно. Чи аль аль талын ажлуудыг амжуулах, тэнцвэртэй байдлыг хадгалж чадна. Өөртөө асуулт тавих, ярилцах мөчүүд тохиох бөгөөд энэ нь өөрийгөө илүү сайн ойлгох гэсэн хүслээс чинь үүдэлтэй. Олон хонины ордныхон гэрийн дотоод засал чимэглэлдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, сууцаа гоёх болно. Мөн хонинууд ямар ч тохиолдолд өөрийн үзэл бодол дээрээ бат зогсох бололтой. Яг энэ үед л амьдралын зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлө. Энэ тал дээр угаас ямар ч буулт хийх хэрэггүй, тэгэх ч шаардлагагүй.

Карьер:

Од эрхэс чиний карьерын талд тийм ч сайнаар үйлчлэхгүй байж мэднэ. Тиймээс аливаа үйл хэрэг төлөвлөсөн хугацаанаасаа жаахан удаашрах төлөвтэй. Гэхдээ хоёр дахь долоо хоногоос эхлэн аажмаар хурдасч бизнесийн асуудлууд цэгцрэх тал руугаа хандах тул бүү санаа зов. Ажлын уур амьсгал чимээ шуугиан, инээд хөөрөөр дүүрэн байх ба хамтдаа зугаацах, хөгжилдөх боломжууд гарна. Нарны хиртэлт тохиох 4-р сарын 19-ний үеэр ажлаа сольж магадгүй. Ажиллаж буй байгууллагад чинь томоохон өөрчлөлт хийгдэх гэж байна. Харин хувийн бизнес эрхлэгчдэд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал тулгарч мэднэ.

Санхүү:

Санхүүгийн тал дээр онц сайн байх 4-р сар айсуй. Сарын дунд үед санаанд ороогүй, хүлээгээгүй эх сурвалжаас мөнгө орж ирэх болно. Хүмүүнлэгийн ажлуудад орлогоосоо зарцуулахдаа чи тун баяртай байх бөгөөд мөнгийг оюун санаа, сэтгэл зүйн таашаалдаа зориулах магадлал их байна. Аливаа мөнгөтэй холбоотой шийдвэрийг гаргахдаа чи зөн совиндоо найдна. 20-ны өдрөөс хойш түргэн хугацааны хөдөлмөрийн үр шимээр эсвэл худалдаа наймааны үйлээс ашиг олж магадгүй. Гэр бүлийнхэн чинь ч гэсэн чамайг ойлгож, санхүүгийн зорилгод чинь саад учруулахгүй.

Хайр дурлал:

Ганц бие хонины ордныхны хувьд гэнэтийн учрал тохионо. Ямар нэг сүсэг итгэл бишрэлийн холбогдолтой газар түүнтэйгээ танилцаж магадгүй. Чи санаачилгатай, өндөр ур чадвартай хамтрагчийг хайж байна. Гэрлэсэн, хүүхэдтэй, жирэмсэн хонины ордныхны хувьд тэдний дур булаам, секс байдал харилцаанд нь том байр суурийг эзлэх болно.

Эрүүл мэнд:

Энэ сарын турш бие чинь эрүүл чийрэг байх төлөвтэй. Сайн алхаж, йогоор хичээллэснээр үүнээс ч сайн байх боломжийг бүрдүүлнэ.
Эцэст нь хэлэхэд, сайтар хичээж ажлын болон ар гэрийн асуудлаа тэнцвэржүүлээрэй, хонины ордныхоон.

Үхэр

Энэ дөрөвдүгээр сард гэр бүл болон хувийн амьдралтай холбоотой асуудлууд ажил юу юунаас илүү чухал байр суурийг эзэлнэ. Оюун санаа болон сэтгэлийн тогтвортой байдал үхрүүдийн хувьд нэн чухал байна. Мөн энэ сард өөртөө итгэх итгэлээр бялхаж, зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулж ажиллана. Эерэг сэтгэлгээ чинь чамайг урам зоригоор огт дутаахгүй. Өөрийн гэсэн сонирхолтой ертөнцийг бий болгохыг хүсэж дотоод руугаа өнгийх бололтой.

Карьер:

Сарын эхний хагаст өөрийн карьертаа ахиц гаргахад ээлтэй. Бизнесийн чухал шийдвэрүүдийг алсаа харж байж гаргахыг од эрхэс сануулж байна.

Санхүү:

Энэ сард чиний санхүүгийн байдал сайн байх бөгөөд энэ нь санхүүгийн талаарх чиний ойлголт сайн байгаагийн илрэл юм. Өмнө нь үүсээд байсан мөнгөтэй холбоотой ихэнх асуудлууд энэ сард шийдэгдэх болно.

Хайр дурлал:

Сарын хоёр дахь долоо хоногоос чиний зургаа дахь мэдрэхүй хүчтэй байж, сонин содон зүйлс тохиолдох магадлал өндөр байна. Мөн тогтвортой харилцааг хүчээр бий болгох гэж хичээх хэрэггүй бөгөөд жамаараа болог гээд орхих тусам чам руу харин ч илүү тэмүүлж мэдэх юм шүү. Хостой үхрийнхний хувьд харилцаагаа улам бат болгож зангидан, бүрэн хяналтандаа байлгаж чадна. Мөн хүүхэдтэй болохоор төлөвлөж эхлэх сайхан үе тохиож байна.

Эрүүл мэнд:

Энэ сард чиний эрүүл мэнд маш сайн байх болно. Энэ нь автоматаар чиний карьер болон хэтийн төлөвийг чинь сайжруулаад өгчихнө. Гэр бүлийн харилцаа чинь сайжирч, өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ. Өвчин тусч магадгүй багахан шинж тэмдгийг үл тоомсорлолгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Ихэр

Карьер, хувийн өсөлт дэвшилтэд чинь таатай сар ирж байна. Ажил мэргэжилтэй холбоотой үйл явдал, арга хэмжээгээр энэ сардаа амьсгалж гэр орон, хайр сэтгэлтэй холбоотой зүйлс анхаарлын төвөөс гадуур үлдэх бололтой. Мөн гэр бүлийн гишүүдийн чинь нэг нь чиний бизнес, ажилтай холбоотой зүйл дээр томоохон тус хүргэх болно.

Оюун санаа, ёс зүйгээрээ өөрийнхөө карьерийн замналыг чиглүүлэх ба нөхцөл байдал ч тун сайн байх бололтой. Хаа хүрэх ёстойгоо ихэнх ихрүүд энэ сард шийдэж, эргэлт буцалтгүй урагшлах хандлагатай байна. Хүмүүнлэгийн ажилд оролцож, сайн үйл хийхийг хүсдэг хүсэл болоод туршлага чинь чамд томоохон тус хүргэх ба өөрийгөө нээх, өөрийгөө олох гэх мэт зүйлс рүү татагдаж, дотогшоогоо өнгийнө. Гараг эрхсийн ихэнх нь зүүн зүг рүү шилжиж байгаатай холбоотойгоор Ихрүүдийн сэтгэл санаа, бодол нь чөлөөтэй байж өөрийгөө өөрийнхөөрөө илэрхийлэх шинжтэй.

Үнэнч хөдөлмөр, урам зоригийнхоо ачаар ихрүүд зорьсон зорилгодоо хүрч чадна. Буд гарагийн буцах хөдөлгөөн Ихрүүдэд нөлөөлж зорилгоо биелүүлэхийн тулд бага зэрэг хэрцгий, хувиа хичээсэн зан байдал гаргаж магадгүй. Сарын 19-нд гараг эрхсийн хүчтэй хөдөлгөөнүүд найз нөхөд болоод амьдралынхаа зам, зорилгыг зөв тогтоосон эсэхийг чинь шалгах аж. Хүчирхэг сэтгэлтэй, ухаалаг ихрүүд л одоогийн байгаа дээрээ үлдэж чадах ба бусад нь найз нөхдийн холбоогоо таслах, өөр ажил хайх гэх мэтээр нөхцөл байдлыг өөрчлөхөөр хичээж эхэлнэ.

Карьер:

Ажлын байр хайж байгаа ихрийнхэнд бүгдэд нь боломж олдох хэдий ч ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлагын жижиг деталь хэсгүүдэд ч анхаарч, бодолцож үзэх хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Хувийн бизнес эрхлэгчдийн хувьд муугүй сар байх болно. Хувийн амбиц чинь гал шиг өрдөгдөж нийгэмд эзлэх байр сууриа томруулж, бататгах эсвэл ажлын байран дээрээ өөрийгөө баталж харуулах, тушаал дэвших хүсэл эрмэлзэл чамайг эзэмдэнэ. Энэ нь чамаас олон зүйлд зэрэг анхаарлаа хандуулж, амжуулахыг шаардах ба чи эргэн тойрныхоо хүмүүст хохиролгүйгээр өөрийнхөө асуудлуудыг шийдэхээр хичээх болно.

Санхүү:

Сарын 14-нөөс санхүүгийн нөхцөл байдал чинь илт сайжирна. Од эрхсийн тусламжтайгаар мөнгөтэй холбоотой төлөвлөгөөгөө биелүүлж чадна. Нийгмийн сүлжээгээр дамжуулж бэлэн мөнгөний эргэлтээ сайжруулах ба технологийн дэвшил чамд тэр боломжоо хэвэнд нь барьж явах боломж өгнө.

Хайр дурлал:

Ганц биечүүдэд гайхалтай учрал тохиох талаар од эрхэс шивнэсэнгүй. Харин хайр дурлалын амьдрал тайван тогтуун байж, өөр зүйлд санаа тавих боломжийг чамд өгөх ажээ. Гэхдээ чи танилын хүрээ сайтай нэг найзыгаа ятгаж чадвал болзоонд уригдах боломж бол бий. Харин тогтвортой, урт хугацааны харилцааг энэ сардаа түр хойш тавь. Харин гэр бүл, хамаатан садан, найз нөхөд дундаас чинь хайраа олох, жирэмслэлт эсвэл хурим болох магадлал бий шүү.

Эрүүл мэнд:

Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын дэглэм барьдаг ихрүүдийн хувьд санаа зовох зүйл үгүй байна. Мөн шинээр ийм дэглэмд орох гэж байгаа бол ээлтэй байх ба өөрийгөө зовоож буй мэдрэмж чамд огтхон ч төрөхгүй.

Мэлхий

Мэлхийнхэн энэ сард ажил хэрэг болон карьер дээр илүү төвлөрөх аж. 4 сарын 14-ний өдрөөс хойш Улаан нүдэн гарагийн хөдөлгөөн ихсэж мэлхийн ордныхны ажил хэргийн хэтийн төлөвт нөлөөлөх бололтой. Энэ сард ажил хэрэг болоод мэргэжлийн өсөлт дэвшилтийн хувьд чухал зүйлс тохиох ба хувийн имижээ бүрдүүлж улам илүү сайжрахын тулд чи өөрийн зүгээс маш их хичээх хэрэгтэй болно. Ажил хэргийн талбарт зөн совин болоод дотоод ухамсар чинь чамайг чиглүүлнэ. Хэрвээ чи хүмүүнлэгийн үйлс болоод сайн дурын ажилд идэвхтэй оролцвол энэ бүх зүйл чиний карьерт асар үнэтэй нөлөөг үзүүлэх болно. Ганц чиний хичээл зүтгэл ч байгууллагад чинь хэчнээн тустай гэдгийг марталгүй санаарай.

Карьер:

Ажил хэрэг, карьерын хувьд энэ сарын 19-ийг хүртэл маш сайн байх болно. Сарын дундуур хүлээгдэж буй урамшуулал, шагналууд ч ирэх бололтой. Мэдээж зарим мэлхийн ордныхонд шинэ эргэлт, ажил хэргийн болон карьерын өөрчлөлт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Бизнес эрхэлдэг мэлхийн ордныхны үндсэн чиглэл өөрчлөгдөж зөрчилдөөн үүснэ. Бизнес эрхлэгчид энэ сард шинэ хүн ажилд авахдаа онцгой анхааралтай байж шинэ ажлын байр, орон тоо нэмэх тал дээр болгоомжтой байх хэрэгтэй шүү.

Санхүү:

4 дүгээр сарын дундуур дээд албан тушаалтан, удирдлага эсвэл гэр бүлийн дэмжлэгээр санхүүгийн хувьд гайхалтай таатай орчин бүрдэх нь. Сарын 20-оос хойш санхүүгийн байдал улам сайжирна. Хөдөө аж ахуй болон үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийвэл ашигтай. Нар мэлхийн ордныхны ирээдүйн мөнгө, санхүүгийн тэнцвэрийг хариуцах аж. Санхүүгийн стратеги төлөвлөгөөгөө сайн хянаж, ямар нэгэн асуудал болон алдаа гарах үед тэр дор нь залруулж байх хэрэгтэйг од эрхэс чамд хатуу сануулж байна шүү.

Хайр дурлал:

Хосуудын харилцаа дахин цэцэглэж эхлэх болно. Хостой мэлхийн ордныхны хувьд энэ сар бие биедээ ахин хүчтэй дурлалцах цаг хугацаа аж. Гэр бүлийн санхүүгийн байдал ерөнхийдөө жигдэрсэн байх тул хосуудад бүх зүйл гайхалтай сайхан мэдрэгдэнэ. 4-р сарын 19-өөс хойш хосууд хамтдаа романтик аялал, үдэшлэг зэрэгт хангалттай цаг зарцуулна. Мөн чи энэ сард жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол маш таатай.

Эрүүл мэнд:

Мэлхийн ордны бүх хүмүүс энэ сарын дунд хүртэл эрүүл мэндийн тал дээр эмзэг мэдрэмтгий байх бололтой. Зөв арчилгаа, сувилгаа нэн шаардлагатай байх нь. Өөрийгөө хүчлэлгүй хангалттай амарч, зөв дасгал сургуулилт хийж, эрүүл хооллож хэвших хэрэгтэй. Уур уцаар болон, түргэн зангаа хянаж спорт, биеийн тамираар хичээллэн өөрийн хүчээ зөв зүйлд зарцуулаарай.

Арслан

Энэ 4-р сарын турш хувийн хөгжил, карьерын асуудал амьдралд чинь чухал байр суурийг эзэлнэ. Эдгээр асуудлууд нь гэр бүлийн харилцаанд чинь ч эерэг нөлөө авчрах төлөвтэй. Чиний карьерынхаа замналд гаргаж буй хичээл зүтгэлийг хань, үр хүүхдүүд болон найз нөхөд чинь ч дэмжиж тусална.

Арслангийн ордныхон өөрийн сэтгэл булаам байдал, бусдыг татах чадвараа ашиглан зорилгууддаа хүрэх хэрэгтэй болно. Одоогоор чамд бие даасан байдал, хувийн амбиц гэхээсээ илүү хамтын ажиллагаа, эв найрамдал, зөвшилцөл хэрэгтэй байна. 4-р сарын 19-ний өдрийн нар хиртэлт хувийн үзэл бодолд чинь хүчтэйгээр нөлөөлж, үйл явдлуудад зохимжтой дүгнэлт хийснээр чиний аливааг харах өнцөг их хэмжээгээр өөрчлөгдөж магадгүй.

Карьер:

Чи карьерынхаа хувьд нэн тэргүүнд эрхэмлэх зүйлсийг зөв тодорхойлж, тэдгээртээ анхаарал хандуулах хэрэгтэй байна. Цалин хөлс чинь нэмэгдэх юм уу албан тушаал ахиж магадгүй. Ажиллаж буй байгууллагынхаа эсвэл өөрийн карьерын томоохон өөрчлөлтөнд бэлэн бай. Чиний ажил хэргийн амжилт, асуудлыг давах чадвар чинь найз нөхдийн хүрээллээс ихээхэн хамааралтай.

Санхүү:

Сарын дунд үеэс санхүүгийн нөхцөл байдал хэвийн болно. Чи хэн нэгнийг мөнгөтэй болоход тусалснаар өөрөө мөнгөн шагнал авах магадлалтай. Энэ сард олсон нэмэлт ашгаа төлөгдөөгүй зээлэндээ ашиглаарай. Бизнесийн үйл ажиллагаандаа мөнгө босгох үйл хэрэгт саадгүй. Сарын хоёрдугаар хагаст гадаад оронтой холбоотой хамтын ажиллагаануудаас мөнгө орж ирнэ. Эдийн засгийн хувьд баримталдаг стратегидаа шинэчлэлт хийхэд тохиромжтой сар.

Хайр дурлал:

Чиний карьертээ өндөр анхаарал хандуулж буй байдал гэр бүл, хайр дурлалын харилцаанд чинь нөлөөлөх болно. Хосуудын харилцаа таатай байна. Хамтрагч чинь чамд илүү их эрх чөлөөг олгох хэрэгтэй гэдгээ ойлгоно. Хайр дурлал, ажил мэргэжил, сэтгэл санааны байдал 3-ын эв нэгдэл, тааламжтай зохицол нь амар тайван амьдралын нэн чухал зүйл гэдгийг санаарай. Хүүхэд чинь та хоёрын амьдралд аз жаргал нэмнэ.

Эрүүл мэнд:

20-ны өдрийг хүртэл эрүүл мэнд сайн байна. Гэсэн хэдий ч оюун санааны болон биеийн эрүүл хэв маягийг сайтар сахиарай. Энэ сард олон чухал, ачаалалтай үйл хэргүүд болох учраас үүнийг давахын тулд сайтар бэлтгэлтэй байх хэрэгтэй. Чамд эрч хүч бэлэглэх хоол хүнсийг хэрэглэ.

Охин

Энэ сар бол чиний карьераа өсгөх сар байх болно. Гэр бүл болон хувийн амьдралтай холбоотой зүйлсээс түр анхаарлаа холдуулна. Өөрийн шийдвэр болон зорилгодоо хүрэхийн тулд бат байх хэрэгтэй шүү. Мөн бусдын эрх ашгийг ч санаж, арга барилаа уян хатан байлгах хэрэгтэй. Гэр бүл, хайртай хүмүүстээ мөнгөн тусламж үзүүлэхэд таатай.

Карьер:

Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд хатуу өрсөлдөөнтэй тулгарч мэдэх нь. Тиймээс ажилдаа илүү их хүч чармайлт гаргах хэрэгтэй. Гэхдээ эцсийн үр дүн нь ашигтай ажиллаж, цалин нэмэгдэн, шагнал авах болно. Одоо эрхэлж байгаа ажлаа солихыг хүсэж байгаа охины ордныхны хувьд гэр бүлтэйгээ ярилцаж зөвшилцөх хэрэгтэйг санаарай.

Санхүү:

Энэ сард гэр бүл болон ойр дотныхон чинь санхүүгийн хувьд сайн байх болно. Сарын эцэст чиний эргэн тойронд гэнэтийн баялаг орж ирнэ. Үүнд чи баяртай байх бөгөөд үүнийг дагаад чиний нийгмийн харилцаа ч сайжрах ажээ.

Хайр дурлал:

Чи өөрийнхөө дотоодод томоохон өөрчлөлт, хувьсал хийх бөгөөд энэ нь удаан хугацааны үйл явцтай байх учраас ганц биечүүд хайр дурлалын асуудлыг түр хойш тавина. Харин хостой охиныхны хувьд хүүхэдтэй болохыг хүсэх боловч энэ нь чамаас багагүй хичээл зүтгэл шаардах төлөвтэй байна. Хэт яарах хэрэггүй. Мөн энэ сард охиныхон бусдад туслах, хүмүүнлэгийн ажилд оролцох ба энэ нь олон нийттэй харилцах харилцааг чинь сайжруулж өгнө. Ганц биечүүдийн хувьд ажлын газар эсвэл хаа нэг тийшээ томилолтоор явах үедээ шинэхэн дурлалтай учрах магадлал өндөр байна.

Эрүүл мэнд:

Энэ сард эрч хүчээ хадгалахын тулд эрүүл мэнддээ сайн анхаарах хэрэгтэй болно. Дархлаагаа дэмжих амин дэм авч хэрэглээрэй. Мөн ажлын байран дээрх уур амьсгал сэтгэл санааны хувьд тогтвортой, тайван байхад чинь туслах болно.

Жинлүүр

Сарын 14-өөс од эрхсийн нөлөөгөөр карьер, ажил албаны асуудлууд анхаарлын төвд орох ч гэлээ энэ сарыг гэр орны ажлаа цэгцэлж, томоохон шийдвэр гаргах сар хэмээн тодорхойлж болно. Ихэнх гараг эрхэс зүүн тийш шилжилт хийснээр бусдыг өөртөө татаж, итгүүлэх чадвар чинь сайн байна. Бие даасан байдал, хувийн санаачилга ажлын талбар дээр зайлшгүй хэрэгтэй болох ч гэлээ бусад хүмүүсийн тусыг дутуу үнэлж болохгүй шүү.

Карьер:

Сарын турш жинлүүрүүдийн хувьд ажлын байраа илүү сайнаар солих боломж дүүрэн байна. Нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн бай чи түүнд дасан зохицож өөрийгөө дайчлах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Бизнес эрхлэгч жинлүүрийнхний хувьд цоо шинэ салбар руу орох магадлал өндөр байна.

Санхүү:

Санхүүгийн хувьд тийм ч таатай байхгүй л болов уу. Орлого чинь буурахгүй ч эргэлт нь удааширч мэднэ. Бүх томоохон хөрөнгө оруулалт болон зардлыг анхааралтай нягтлах хэргэтэй шүү. Бэлэн мөнгөний ашиггүй зарлагатай холбоотой томоохон асуудлыг ялгаж, салган үгүй хийхэд эрч хүчээ зарцуулах нь зөв.
Санхүүгийн төлөвлөгөөгөө ахин хянаж, зорилгодоо хүрэх арга замаа аль болох эртхэн өөрчлөхгүй бол замаасаа хазайж мэднэ. Сарын 19-нөөс эхлэн санхүүгийн нөхцөл байдал дээрдэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ аялал зугаалгаар явах магадлал өндөр байна.

Хайр дурлал:

Хайр дурлал, танилын хүрээ, найз нөхөдтэй холбоотой адал явдлаар дүүрэн байх нь ээ, энэ сард. Ганц бие жинлүүрүүд удаан хугацааны тогтвортой харилцааг хүснэ. Шинэхэн хайр дурлалтай учрах боломжууд ч дүүрэн байна. Өмнөх гэрлэлт нь бүтэлгүйтсэн жинлүүрүүд шинээр гэрлэхэд таатай байна. Хостой жинлүүрүүдийн хувьд харилцааг чинь нэг бол илүү бат бөх болгох эсвэл бутаргаж орхихоор тийм чадалтай сорилтуудтай тулгарна. Хайрт чинь өөрийнхөө ажил алба, карьерт бүх анхаарлаа төвлөрүүлснээр чамд гомдол төрж мэдэх юм. Мөн шинэ хүнтэй болох гэрлэх зэргээр гэр бүлийн гишүүдээ нэмэх магадлал өндөр байна.

Эрүүл мэнд:

Эрүүл мэндийн хувьд сарын 20 хүртэл эмзэг байх учраас өөртөө анхаарал тавиарай. Йогийн хичээл, иллэг зэрэгт орох нь сэтгэл санаагаа тайвшруулахад чинь тусална. Хоол хүнсэндээ брокколи, цэцэгт байцаа гэх мэт ногоон өнгийн нарийн ногоонуудыг нэмж хэрэглэн эрч хүчээ сэлбээрэй.

Хилэнц

Хилэнцийн ордныхон энэ сард дотоод сэтгэлзүй, өөрийнхөө юу хүсэж байгаад илүү анхаарaх хэрэгтэй. Чи зорилгодоо хүрэхийн тулд уян хатан байж, олон нийтийн анхаарлыг татах хэрэгтэй болно. Энэ сард өөрийн санаа бодлыг бусдад ойлгуулахад хэцүү байх бололтой. Гэсэн ч хувийн ололт амжилтаа эргүүлэн авах болно.

Карьер:

2016 оны 4 сарын хувьд хилэнцийнхэнд аажмаар бизнес, карьерын таатай нөхцөл бий болж байна. Хамгийн гол нь чи өөрийн ажил амьдралдаа зөв төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, боловсролтой холбоотой шинэ боломж гарч ирнэ. Хэрэв шинэ ажил хайж байгаа бол сарын дундуур тааламжтай байх болно. Гадны хөрөнгө оруулалттай компаниудад орох магадлал өндөр байна.

Санхүү:

Санхүүгийн хувьд орлого ихтэй, маш сайн байх боловч их мөгөний аз жаргал удаан үргэлжлэхгүй л болов уу. Чи төлөвлөгөөгөө сайжруулж, ирээдүйд төлөвлөсөн зүйлээ ажил болгож дараагийн товлосон хугацаандаа хойшлуулалгүй эхлүүлэх хэрэгтэй. Энэ зүйл чамд аажим аажмаар ашиг авч ирнэ. Гэнэтийн орлогод ухаантай зарцуулалт хийж сурах хэрэгтэйг од эрхэс чамд сануулж байна.

Хайр дурлал:

Хилэнцийн ордны хайр сэтгэл энэ сарын турш гэр бүлийн хүрээнд яригдах болно. Ганц бие эмэгтэйчүүд гэр бүлийн гишүүдийн тусламжтайгаар романтик болзоо болон уулзалтад явах боломж гарч ирнэ. Гэрлэсэн хилэнцийн ордныхон илүү эмзэг, мэдрэмтгий байх нь гэр бүлийг бататгах болно. Шаардлагагүй жижиг зүйлээс болж маргалдахаас аль болох татгалзах хэрэгтэй. Энэ сард хүүхэд төлөвлөх нь шийдэлд хүрээгүй жижиг асуудлуудыг шийдвэрлэхэд тусална. Сарын сүүлийн долоо хоногт ганц бие хилэнцүүд ажлын амжилтаа ахиулах гэж явах үедээ эсвэл олон нийтийн хүрээлэл дунд нөлөөллөө бий болгох үедээ санамсаргүйгээр хайраа олж магадгүй. Мөн одоо байгаа харилцаа чинь чамд таалагдаж байгаа бол үргэлжлүүлсэн ч муугүй.

Эрүүл мэнд:

Эрүүл мэндийн хувьд сарын сүүл буюу 20-н хүртэл гайхалтай сайн байх болно. Харин түүнээс хойш эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатай. Зарим нэг чухал ажилтай хүмүүсийн ажлын явц дахь стресс эрүүл мэндэд чинь муугаар нөлөөлнө. Цусны даралт болон цусан дахь холестериний хэмжээ ихсэх магадлал өндөр. Тиймээс зөв хоол хүнс идэж, сайн амрах нь чиний эрүүл мэндийг сайжруулах болно.

Нум

Олон од гаригс танай ордны өмнөд хэсэгт байрлаж байна. Тиймээс энэ 4-р сарын турш чи гэр орны асуудал болон сэтгэл санааны байдалдаа илүү их анхаарал хандуулахыг зөгнөжээ. Сэтгэл зүйн эрүүл, тогтвортой байдал нь чамайг ажилдаа амжилт гаргахад эерэгээр нөлөөлөх болно. Гэр бүлийн хүрээндээ эв эеийг хичээх нь хэцүү байж болох ч үүнийг өөрийн зайлшгүй үүрэг гэдгийг санаарай. Бие даасан байдалдаа автаж өөрийнхөөрөө байх гэж хичээхийн оронд бусадтай хамтран ажиллаж, санал солилц.

4- р сарын 19-ний өдөр тохиох нарны хиртэлт оюун санааны итгэл үнэмшилд чинь нөлөөлж, чамайг ямарваа зүйлийн талаар өөр үзэл бодолтой болж дотоод хүнийхээ хувьд хөгжихөд тусална.

Карьер:

Энэ сард Нумын ордныхон гэр бүлийн шахалтаас шалтгаалан ажлаа сольж магадгүй. Одоо үүнийг хийхэд тохиромжтой цаг мөн. Чи цөөн хэдэн том төсөлд илүү анхаарал хандуулж эхлэх бөгөөд тэдгээр төсөл чинь ихээхэн хичээл зүтгэл болон тэвчээр шаардана. Сахилга баттай, тэвчээртэй байж чадвал аливаа сорилтыг хялбархан давна.
Ажлын газрын уур амьсгалд томоохон өөрчлөлт орж байгааг чи мэдэрнэ. Бизнесменүүдийн хувьд энэ нь хүнд байж мэднэ. Харин ажил хайж байгаа нумынхан сарын дунд үе гэхэд боломжийн саналтай учирна.

Санхүү:

Чиний санхүүгийн мэдрэмж сайн байснаар орлогын хэмжээ ч нэмэгдэх боломжтой. Санхүүгийн эрсдэл хүлээж ямар нэг томоохон хөрөнгө оруулалт хийвэл буцаж ирэх ашиг нь өндөр байна. Татварын асуудлууд гарч магадгүй бөгөөд энэ нь чамаас хатуу чанга байдлыг шаардах болно.

Хайр дурлал:

Хүчтэй, бат бөх харилцаануудын хувьд аливаа маргаан, үл ойлголцлоо төгсгөл болгох сар ирж байна. Харилцаагаа хадгалахад сэтгэл санааны тэнцвэртэй байдал чухал. 16-наас хойш хосуудын сексийн харилцаа сайжрах болно. Гэрлэсэн Нумууд нар хиртэлтийн үеэр хамтрагчдаа шаардлагатай буултыг хийж өгөх хэрэгтэй. Харин ганц бие Нумуудын хувьд энэ сарын учралууд хөнгөн, хөгжилтэй, түр зуурын байх болно.

Эрүүл мэнд:

Эрүүл мэнд 4-р сарын турш сайн байх ба тохиромжтой дасгал хөдөлгөөн хийснээр илүү сайжрах болно. Ямар ч өвчин зовиурыг гэрийн нөхцөлд байгалийн аргаар эмчлэх боломжтой байна.
Эцэст нь хэлэхэд, ажилдаа анхаарахаасаа өмнө хэд хэдэн гэр бүлийн асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй шүү, нумууд аа.

Матар

Энэ сард ажил мэргэжлийн асуудал тийм ч чухал биш байх бөгөөд сэтгэл санаа болон гэр оронтой холбоотой зүйлс илүү давамгайлах болно. Хувийн амбицаа түр хойш тавиад сэтгэл санаагаа тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй. Энэ нь одоогийн нөхцөл байдал болон дараа дараагийн карьерын тал дээр ч чухал нөлөө үзүүлнэ. Мөн хувь хүнийхээ хувьд бусдад үзүүлэх нөлөө чинь хүчтэй байна.

Карьер:

Карьерийн өсөлт, албан тушаалын ахицын хувьд энэ сард тийм ч сайн байхгүй л болов уу. Гэхдээ энэ тайван амгалан байх цагийг ашиглан ирээдүйн төлөвлөгөө гаргаж, илүү шаргуу ажиллах нь чиний ирээдүйд тустай.
Хэрвээ шинэ ажилд орохоор хайж байгаа эсвэл шинэ бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа бол танилын хүрээ болон гэр бүлийнхэн чамд туслах болно.

Санхүү:

Энэ сард санхүүгийн хувьд онцгой сайн байх болно. Гэр бүлийн гишүүдээс тусламж авах эсвэл ажлын газраасаа урамшуулал авах гэх зэргээр санхүүгийн байдал сайн байна. Чиний хадгаламж болон төсөв тооцоолол чинь эмх цэгцтэй байна.

Хайр дурлал:

Энэ сарын турш чи Ангараг гарагийн нөлөөг мэдэрнэ. Хостой матрууд харилцаандаа давамгайлах байр суурьтай байж, өөрийгөө хүчтэй илэрхийлж чадна. Ганц биечүүд шинэхэн дурлалтай учирч мэдэх ч энэ нь түр зуурынх байх аж. Мөн энгийн найзын харилцаатай байсан хүнтэйгээ хайр дурлалын харц шидэлцэж эхлэх магадлал өндөр байна.

Мөн гэрлэсэн матрынханы хувьд урьд өмнөх дурлалт хүнтэй холбоотойгоор зөрчил үүсэх магадлалтай. Энэ нь та хоёрын бэлгийн харилцааны өрнөл болон нэг нэгнээ гэх хүсэл дутаж байгаагаас хамааралтай. Хүүхэдтэй болохоор төлөвлөхөд тохиромжгүй үе байна. Ахмад гэр бүлийн гишүүд харилцаанд чинь оролцох нь та хоёрын эв нэгдэлд саад болно. Сарын эхний болон сүүлийн долоо хоногт гэр бүлийн гишүүдийнхээ төлөө тэвчээртэй байхыг хичээгээрэй.

Эрүүл мэнд:

Энэ сарын 20-ныг хүртэл эрүүл мэнддээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд сайн амрах нь чиний эрч хүчийг сэлбэх болно. Фитнест явж эхлэх эсвэл спортоор хичээллэхэд гэмгүй. Харин 20-ноос бүх зүйл сайжирна.
Эцэст нь од эрхэс матрынхныг сэтгэл хөдлөлдөө хэт хөтлөгдөхгүй байхыг анхааруулж байна.

Хумх

Хумхынхан энэ сард гэр бүл, гэр орны ажилд илүү ихээр анхаарна. Карьер, боловсрол, ажил мэргэжилтэй холбоотой зүйлсийг 2-т тавих магадлал өндөр. Мөн хувийн зорилгодоо хүрэхийн тулд сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, нэг зүг рүү чиглүүлэх шаардлагатай.

Энэ сард хувийн санаачлагатай, сэргэлэн байдал үгүйлэгдэнэ. Цаашдын амьдралын хэв маягтай холбоотой томоохон шийдвэр гаргана.

Карьер:

Шинэ ажлын байр, албан тушаал, бизнес эхлүүлэх гэх зэргээр од эрхэс сарын турш чамд боломж олгоно. Хэт түргэн шийдвэр гаргалгүй, ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөлдөө тулгуурлан хөдлөхийг сануулж байна. Харин ажил хайж байгаа хүмүүст амжилттай сар болно оо.

Санхүү:

Санхүүгийн нөхцөл байдал сарын турш анхаарлын төвөөс гадуур байна. Хөрөнгө оруулагчдын хувьд ашигтай сар байх хэдий ч эргэн зарцуулалтандаа сайтар анхаарахыг од эрхэс сануулж байна. Цалинтай ажилчдын хувьд орлого өсөхгүй ч бас буурахгүй, хэвэндээ байна.

Хайр дурлал:

Ганц биечүүд тогтвортой харилцаа хүсэж байгаагаа ойлгох ба хөрш эсвэл нэг ангийн хүрээллээсээ шинэхэн дурлалтай учрах магадлал өндөр байна. Мөн гэр бүл, хамаатан саднуудынхаа танилцуулснаар болзоонд явж ч магадгүй. Хуучин найзтайгаа хайр дурлалын холбоо үүсгэхийг ч үгүйсгэхгүй. Сарын 20- оос хойш хостой хумхууд хайрттайгаа зөрчилдөнө. Харилцан буулт хийснээр л тэр асуудлыг шийдэх боломжтой.

Гэрлэсэн Хумхууд хайртаасаа сэтгэл санааны дэмжлэг, халамж хүснэ. Од эрхсийн байрлалаас хамаарч хайр дурлалын амьдралд чинь томоохон өөрчлөлт гарна. Энэ нь сөрөг, эерэг аль нь ч байж болох юм. Хосуудын хооронд зөрчил үүсэж, гэр бүлийнхний хувьд бухимдах, сэтгэл санаагаар унах асуудлууд гарч мэднэ. Жирэмслэх төлөвлөгөөг хойшлуулахыг од эрхэс зөвлөж байна.

Эрүүл мэнд:

Сарын 20-ныг хүртэл Хумхынхны бие болоод сэтгэл санаа сайхан байж, санаа зовох зүйл бага байна. Дасгал хөдөлгөөн хийж, нэг хэвийн хэмнэлээ өөрчилбөл их сайн. Мөн биеэс хорыг гадагшлуулах арга хэмжээ авбал тустай. Сарын сүүлээр үе мөч, булчингийн үйл ажиллагаандаа анхаараарай.

Загас

Загасны ордныхны хувьд энэ сард ажил хэрэг болоод карьерын салбарт од эрхэс тийм ч таатай хандахгүйг сануулж байна. Аяндаа гэр бүлийн хүрээнд болон ажил хэргийн орчинд, сэтгэл санааны байдалд хүртэл нөлөөлөх болно. Энэ цаг хугацааг дуусаагүй байгаа ажил хэрэг болон хувийн зохион байгуулалтандаа үнэлгээ хийж ирээдүйн шинэ төлөвлөгөө гаргахдаа ашиглавал сайн. Чи хүссэндээ хүрэхийн тулд бүх зүйлээ дайчлан илүү шинэлэг санаа гаргаж ур чадвараа ашиглах шаардлагатай. Бусдаас хамаарах зүйл нэгээхэн ч байхгүй учир чи өөрийнхөө арга барилаар л шаргуу ажиллах хэрэгтэй. Тун удахгүй чи энэ их хөдөлмөрийнхөө үр жимсийг амсах болно. Загасны ордны эмэгтэйчүүдийн хувьд гоо сайхан болоод, хувцас загвар, чамин тансаг хэрэглээ гэх мэт зүйлс онцын их таашаал өгсөн сар байх нь. Гоо сайханд чинь зуун наст тун сайн арчилгаа болж сайхан арьстай болоход тусална гэж од эрхэс онцолсон байна шүү.

Карьер:

4 дүгээр сард Загасны ордныхон том бизнес төлөвлөгөө, төсөл дээр хамаг л нөөц боломж болон дотоод хүчээ шавхан ажиллах төлөвтэй байна. Энэ төсөл дээр ажиллах үедээ үүсч болох янз бүрийн зөрчилтэй нөхцөл байдалтай чи нүүр тулах болно. Ажлын чинь эргэн тойронд байгаа хүмүүс ч мөн тодорхойгүй нөхцөл байдалтай нүүр тулах хэдий ч өөрсдийн хүчээр бүхнийг жолоодож даван туулна. Чи энэ үед илүү их хүчтэй байх хэрэгтэй шүү!

Санхүү:

Загасны ордынхны мөнгө санхүү энэ сард сайн байна. Ажил мэргэжлийн чинь хүрээндэх олон нийтийн харилцаа холбооны тусламжтайгаар чиний орлого нэмэгдэх болно. Бизнес эрхлэгч загаснууд шинэ хамтрагчтай болох бол эрүүл мэндийн чиглэлд ажилладаг загаснууд их хэмжээний орлого олох нь. Эхнэр, нөхөр эсвэл хайртай хүн чинь л чамд санхүүгийн урам зориг, түлхэц өгч чадна.

Хайр дурлал:

Ганц бие загасны ордныхон шинэ харилцааны эрэлд гарах ба эцэст нь хайр дурлалаа олох болно. Шинэ хайр дурлал, хосын харилцаанд ямар нэгэн асуудал гарахгүй бөгөөд романтик, сэтгэл хөдөлгөсөн үйл явдлуудаар дүүрэн байх юм байна. Мэдээж энхрий нандин, хүсэл тачаал өдөөсөн сексийн харилцаа хүртэл энд орно. Од эрхэс чамайг шинэхэн хамртагчдаа цаг гаргаж, анхаарал халамж тавих хэрэгтэйг сануулж байна шүү. Идеализм болоод уран төсөөлөл та хоёрыг улам илүү дотно болгоно. Харин хостой загасны ордныхонд харилцааны зарим нэг саад бэрхшээл болоод үл ойлголцол учирч мэднэ.

Эрүүл мэнд:

Энэ сард эрүүл мэнд гайхалтай сайн байна. Сарын сүүлээр буюу хориноос хойш сэтгэлзүйн ядаргаа болоод хэт ачаалалд анхаарах хэрэгтэй. Хоолны дэглэм болон хөдөлгөөний дутагдал зэрэг хэв маягаа өөрчлөх цаг иржээ. Чиний биемахбодь өөрөө эрүүл хоол, тогтмол хөдөлгөөн чамаас шаардах болно.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …