Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг гяндан руу шилжүүлжээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ял сонсч, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ  нарыг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлжээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-аас  хоёр шатны шүүхийн тогтоолыг биелүүлж, Т.Чимгээг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги руу, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг гяндан руу шилжүүлсэн байна.

Тэгвэл яллагдагч нар өмгөөлөгчдөөрөө дамжуулж хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Дээд шатны шүүхэд хүсэлт гаргасан юм. Мөн Улсын дээд шүүхийн хурлыг С.Зориг агсны дүү С.Оюун нээлттэй явуулах хүсэлт гаргахаа мэдэгдсэн.

Улсын дээд шүүхийн хэргийг хянан хэлэлцэх хуралд яллагдагч нар заавал оролцох шаардлагагүй. Гэхдээ тэд өөрсдөө болон ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал хуралд оролцож болох юм байна.

Санал болгох мэдээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, …