АНУ өөрсдийн ашиг сонирхлын төлөө Сирид цэргээ оруулах гэж байна уу?

kk Сири дэх нөхцөл байдал, химийн зэвсэг хэрэглэсэн гэгдэж буй хэрэг нь олон улсын анхаарлыг татаад байгаа юм. Тус улсын химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй газар нутагт судалгаа хийж байсан НҮБ-ын шинжээчид ажлаа дуусгаж тус нутгийг орхин гарсан байна. Дөрвөн өдөр үргэлжилсэн шинжилгээний ажлын хүрээнд халдлага болсон газрууд, эмнэлгүүдэд шалгалт хийж, дээж аван, түүнийгээ лабораторируу илгээжээ. Энэ шинжилгээний хариугаар химийн зэвсэг хэрэглэсэн эсэх нь тогтоогдох бөгөөд олон улс үүнийг анхааран ажиглаж байгаа юм.

Сирийг орхин гарж байгаа НҮБ-ын шинжээчид ажлынхаа үр дүнг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд танилцуулахаар шинжилгээнийхээ дээжийг лаборатори руу илгээсэн байна. Сирийн төв телевизийн мэдээлж байгаагаар тус улсын гадаад хэргийн сайд Валид аль-Муалем Бан Ги Мунтай утсаар холбогдож, хяналт шинжилгээ бүрэн гүйцэд хийгдэхээс нааш үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэрвээ шаардлагатай бол шинжээчид эргэн очиж хяналт шинжилгээгээ үргэлжлүүлж болох тухай дурдсан байна. Сирийн сөрөг хүчин болоод барууныхан тус улсын засгийн газрыг хэдэн зуун хүний аминд хүрсэн химийн зэвсгийг хэрэглэсэн гэж буруутгаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Сирид цэргийн цохилт үзүүлэх тухай асуудал яригдаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн химийн зэвсэг хэрэглэсэнд хариу үзүүлж, цэргээ нэвтрүүлэх тухай асуудлаар эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Тэрээр конгрессийн гишүүд болоод холбоотон орнуудтайгаа зөвшилцсөний дараа шийдээ гаргана гэдгээ мэдэгдлээ. Химийн зэвсгийн улмаас олон мянган хүүхэд эмэгтэйчүүд, энгийн номхон оршин суугчид амь үрэгдэхийг хүлээн зөвшөөрч болохгүй. Үүний эсрэг олон улсын хууль тогтоомж гэж байдгийг хатуу сануулжээ.   Мөн Сирийн гадаад хэргийн сайд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн “Сирийн засгийн газар химийн зэвсэг хэрэглэснийг батлах баримт байгаа” гэсэн мэдэгдэл нь худал гэж мэдэгдсэн байна.   “Хэрвээ ямар нэг нотлох баримт олж авсан бол тэр нь хуурамч бөгөөд АНУ цэргээ Сирид оруулах гэж байгаа нь Иракт болсонтой адил зүйл юм. Энэ бүхнийг АНУ өөрсдийн ашиг сонирхлын төлөө хийж байна” гэжээ.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …