ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголын хүсэлтийг 24-нд хэлэлцэнэ

Монгол Улсыг ОУВС-гийн хөтөлбөрт хамруулах эсэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Учир нь, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийж, улмаар УИХ-аар баталж тогтоол гаргасан.

Тус тогтоолд хөрөнгө оруулагчдад таалагдаагүй заалт орсон нь “Оюутолгой”-гоос шууд гадагшаа гарч байгаа мөнгөний томоохон урсгалыг дотоодын арилжааны банкуудаар дамжуулах тухай шийдвэр юм. Үүнтэй холбогдуулан ОУВС-нд “Рио-Тинто”-гийн хөрөнгө оруулагчид гомдол гаргасан бөгөөд энэ гомдолтой холбогдуулан ОУВС хөтөлбөрт хамруулах хугацаагаа хойшлуулж, Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харж хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмжийг хүргүүлсэн юм.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчид буюу Рио-Тинтогийнхонд бууж өгснөөр ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монгол Улсыг Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөртөө оруулах тухай асуудлыг энэ сарын 24-ний өдөр хуралдаж шийдвэрлэхээр болжээ.

Төгс

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …