Сүүлийн үед бараг л айл өрх бүрээс бөө төрөх болсон тухай яриа чих дэлсээд байгаа. Үүнийг батлах шиг урлагын салбарын олон хүмүүс угаа авч бөө болсон. Тэгвэл тэдний түүчээлсэн замаар Гала хамтлагийн дуучин Ану орж байгаа бололтой. Тэрээр бөөгийн зан зүйлд суралцан багшаа сонгож, угаа авч, сахиусаа буулгахаар болсон гэж яриа гарсан нь үнэний ортой юм байна. Гэвч зарим хүмүүс дуучин Анууг угаа буцаасан, бөө болохоо больсон гэх юм билээ. Бөө болно гэдэг хэн хүний хүсэл санаан зоргоор шийддэг асуудал биш байлтай. Ямартай ч дуучин Анугийн бөөгийн багштайгаа авахуулсан зургийг уншигчиддаа хүргэе.
А.Тамир