ШУТИС-ын удирдлагууд сургалтын төлбөрөө үндэслэлгүй нэмсэн

Mongolian_Technology_and_Science_University ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрөө нэмэх шийдвэр гар­гажээ. Ингэхдээ сур­гуу­лийнхаа оюутны зөвлөлд мэдэгдэлгүйгээр нэмсэн аж. Тиймээс тус сургуулийн оюут­ны зөвлөл эсэргүүцэж бай­гаагаа өчиг­дөр хэв­лэлийнхэнд мэ­дэгдлээ.

Боловролын  тухай     хуульд ТУЗ-ийн дөрвөн оюу­т­ныг хамт олноороо сон­гоно гэсэн заалт байдаг бол энэ удаад ТУЗ-ийн оюут­нуу­дыг хуулийн дагуу бус багш нар өөрсдийн гэсэн оюут­нуудаас сонгон ТУЗ-ийн хуралд оролцуулсан уч­раас ШУТИС-ийн Оюутны зөв­лөл төлбөрийн  нэ­мэгд­лийн талаар ямар нэгэн  мэ­дээлэлгүй байгаагаа хэлэв.

Энэ талаар ШУТИС-ийн оюутны зөвлөлийн тэргүүн Б.Мягмардорж “Манай сур­гуулийн удирдлагууд төлбөр нэмсэн байдлаа инфляци болон шинэ   лаборатори бай­гуулах гэж байгаатай холбон тайлбарлаж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар инфляци 8.3 хувьтай байна. Оюутны дотуур байрны төлбөр 70-100 мянгаар нэмэгдсэн гэж байгаа боловч дотуур байрны төлбөр 150 хувиар нэмэгдсэн. Гэвч дотуур байр­ны орчин нөхцөл сайн биш байдаг хэрнээ ингэж нэ­мэгдсэн нь оюутнуудыг хохироож байна.  ШУТИС-ийн захирал Д.Одхүү одоог хүртэл оюутны зөвлөлтэйгөө уулзаж ямар учраас нэмсэн, юунд зарцуулагдах талаар ярьж хэлэлцээгүй байгаа“ гэв.

Гурван  жилийн  хуга­цаанд 46 хувиар нэмэгдсэн ШУТИС-ийн төлбөр нь сургуульд зарцуулагдсан ч оюутнуудын сурах орчин, амьдрах дотуур байранд нь огт хүртээмжгүй байдагт оюутнууд дургүйцэж байна.

ШУТИС-ийн оюутны зөв­лөлөөс сургуулийн  за­­хиргаа болон БШУЯ-нд ийнхүү эсэр­гүүцлээ  илэрхийлж,  сур­галтын төлбөрөө бууруулах шаардлага  хүргүүлээд бай­гаа аж.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …