“Намрын ногоон өдрүүд” экспо 18-24-ны өдрүүдэд болно

images Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үйл ажил­лагаа энэ сарын 18-24-нд болох гэж байна.

Шинэ ур­гацын ногоог нийслэлийн иргэдэд хямд үнээр хүргэх, нөгөө талаасаа ногоочдын бүтээгдэхүүнийг зах зээлд өргөнөөр ний­лүүлэх зорилго бүхий уг үйл ажиллагаа энэ жил арай өвөрмөц байдлаар зохион байгуулагдах гэнэ.

Тодруулбал “Алтан на­мар-2013” шинэ ургацын баяр, “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэс­гэлэн худалдаа, “Шил­мэл мал-2013” зэрэг үндсэн гурван хэсгээс бүрдэх аж. Ургацын баяр, үзэсгэлэн худалдаа “Дүнжингарав” худалдааны төвд болох бол “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаа Хүй долоон худагт болох юм бай­на.

“Шилмэл мал” үзэсгэлэн худалдаагаар шилмэл малыг дуудлага худалдаанд оруулж, үнэ хаялцуулах, малын тэжээл, эм, ном товхимлын худалдаа болж, төгсгөлд нь оролцогч, аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн шилд­­гийг шалгаруулах ёс­­­лол болохоор товлогджээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол …