Нэг үе хөгжмийн ертөнцөөс холдоод байсан Парис Хилтон эргэн иржээ. Тодруулбал, тэрээр “Good Time” буюу “Сайхан цаг” нэртэй шинэ дуу гарган, түүндээ клип хийлгэж байгаа аж.
Парис тус клипэндээ ихэд анхаарч байгаа бөгөөд мөнгө хайрлалгүй цацаж байгаа гэнэ. Шинэ уран бүтээлийнх нь хамгийн их анхаарал татаж байгаа нэгэн зүйл нь түүний купалник юм. Купалник нь хэт өндөр, нарийн суудалтай тул хамаагүй хөдөлбөл нууц эрхтэн нь шууд л харагдахаар хийгдсэн байна.
Түүний хатгамал болон гялалздаг төмөр эрдэнэсээр чимэглэсэн эл усны хувцас маш үнэтэй гэдэг нь тодорхой. Парис энэ удаад эрхтэнээ нуухыг хүссэнгүй бололтой! Юутай ч уран бүтээлдээ эргэн орсонд нь баяр хүргэе…
Т.Наран