2013 оны 9-р сарын 2-ны өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирлагын төвөөс замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг фото зураг, дүрс бичлэгээр баримтжуулан тусгай зориулалтын авто машинаар ачиж журамлах ажил эхэлсэн.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамж нь моторын багтаамжнаас шалтгаалан 900сс-2500сс бол 70.000 төгрөг, 2502сс-3900сс бол 75.000сс, 3901сс дээш бол 80.000 төгрөг байгаа бол ЗХУТ Нийслэлийн Төрийн банк сан 200051068 дугаарийн дансанд тушаана.
2013 оны 9-р сарын 2-ноос 9-р сарын 6-ны байдлаар нийт 94 тээврийн хэрэгслийг ачиж журамласан байна.
Тиймээс жолооч та тээврийн хэрэгслээ зөвшөөрөгдсөн зогсоолд байршуулж байна уу хэмээн замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.