Николь Кидман шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан 69 дэх удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр Холливуудын жүжигчин Николь Кидман шагналын эзнээр дахин тодорлоо. Тэрбээр 2012 онд шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорч байсан юм. Шагнал хүртсэний дараах баярт мөчөө нөхөртэйгөө хуваалцан үнсэж баярласан сэтгэгдлээ илэрхийлэв. Николь хэлэхдээ “Би маш их баярлаж байна. Ерөнхийлөгчийн дүрд тоглосон минь маш их аз завшаантай зүйл боллоо. Шилдэг эмэгтэй дүрийн эзнээр тодорно гэдэг хүн бүрт тохиох аз завшаан биш ” хэмээв.

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …