Улсын дээд шүүх Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудлыг хэлэлцэнэ

uvsiin_2-middle УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймгаас сонгогдсон, МАН-аас нэр дэвшигч  Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар  нартай холбоотой асуудлыг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэх гэж байна.

Увсын хоёр нэрээр ичнээ таних болсон хоёр гишүүн болох Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд сонгогчдод мөнгө тараасан болох нь Эрүүгийн хэргийн шүүхээр тогтоогдсон ч  тэднийг нэр дэвшихдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэсэн шийдвэрийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаас гаргасан юм.

Тиймээс ихээхэн маргаан дэгдээгээд буй эл хэргийг Дээд шүүх гуравдагч этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцвол Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчсөн эсэхийг шүүх анхан шатнаасаа дахин хэлэлцэх юм байна.

Л.Бадрах

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …