Хачирхалтай загас болон настан хоёрын нөхөрлөл

Бараг хүн бүрт л сонирхолтой найз байдаг ч 79 настай Японы иргэн Хироюуки Аракавагийн дотно найзын хичнээн хачирхалтайг гүйцэхгүй биз ээ. Тэтгэвэрт гарсан Хироюуки усанд шумбагч бөгөөд “Wrasse” гэх зузаан уруул, хатуу шүдтэй загастэй 30 жил нөхөрлөж байна. Настан түүнийг Ёорико хэмээн нэрлэсэн. Токиогийн өмнөд хэсгийн усан доор байрладаг усан паркын Шинто шашны сүмийн туурь руу шумбах үеэрээ анх Ёориког олж харжээ. Тэр үед Ёорико өлсөж ядарсан байв. Хироюуки түүнийг өдөрт таван удаа 10 өдрийн турш хооллон тэнхээ оруулж. Тэр үеэс хойш тэд дотно найзууд болсым. Одоо загас усан паркт байдаг. Настан найзаа үе үе эргэхээр очдог ба хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр нэгэнтээ “Өөрийг нь аварсан хүн гэж намайг таньдаг байх” хэмээн инээмсэглэж байжээ. Энэ төрлийн загасний нүүр ихэд хачирхалтай болохыг зурагнаас харж болно.

Б.Халиун

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …