Бритни Спиерс эргэн ирлээ

Өдгөө 31 настай, дэлхийн хэмжээний поп од Бритни Спиерс урлагтаа эргэн ирлээ.

Тэрээр өчигдөр буюу 12-ны өдөр өөрийн твиттер хуудаснаа “”Work Bitch” цомгийнхоо зургийг авахууллаа” хэмээн жиргэж, зургаа оруулжээ.

1379012521_britney-spears-lg

Түүний зурагнаас харахад попын гүнж хэмээн цоллуулж явсан дуучин бүсгүй маань эргэн гоолиг биетэй болсон нь харагдаж байгаа юм. Мөн тэрээр өнгөрсөн 8-ны өдөр твиттертээ өөрийн усны хувцастай зургаа оруулж “бага зэрэг бохир, бага зэрэг халуухнаар өгзөг минь бүжиглэлээ” хэмээн тайлбар бичсэн билээ.

britney-spears-lg-02

Т.Наран

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …