УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийнэ

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг тойрсон дуулиан үргэлжилж байна. Тухайлбал хохирогчийн эгч Ч.Саранзаяа “Мэдээ.мн” сайтад өгсөн ярилцлагад Д.Гантулгын хүчингийн хэргийн талаар кино хийж буй талаар мэдээлжээ. Тэрбээр кино зохиол талдаа орсон байгаа, зохиол бэлэн болонгуут шууд зургандаа орох төлөвлөгөөтэй байна. Киног хийх тухай хохирогч дүүтэйгээ удаан хугацаанд ярилцаж байж шийдсэн хэмээн ярьжээ. Тус киногоор нийгэмд хүчингийн хэрэг хэрхэн харагдаж, түүний үр дагавраас хохирогч охины амьдралд юу тохиолдож байгааг бодитоор харуулахыг зорьжээ.

Хэргийг эргэн сануулахад зургадугаар сарын 15-ны өдөр хохирогч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж өөрийн биеэр өргөдөл гарган хэрэгт хамаарагдах нотлох баримтыг хавсарган өргөдөл өгсөн. Харин өргөдөл өгсөн тухайн өдрийн орой хохирогч өргөдлөө татаж авсан байдаг.

Гаргасан гомдлыг прокурорын байгууллагаас шалгаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулга хохирогчийн эгч дээр ирж 20 сая төгрөг өгч тохиролцохыг санал болгосон байдаг. Гэтэл Шүүх эмнэлэг дотроос хохирогчийн эгч Ч.Саранзаяа нотлох баримтуудыг ирүүлсэн. Үүний дараа Ч.Саранзаяа АТГ-т Шүүх эмнэлгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хээл хахууль өгсөн байж болзошгүй хэмээн шалгуулах хүсэлт гаргасан. Мөн долдугаар сарын 28-ны өдөр УЕПГ-т дахин шалгах хүсэлтийг хохирогч Ч.Наранзаяа гаргасан байна. Ийнхүү хэргийг дахин шалгаснаар хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …