МҮОНТ-ийн нэвтрүүлэгч МУСТА Д.Цовоо Монголын үндэсний телевизийн 50 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан “Сэнтий түшсэн хатад” нэртэй түүхэн номныхоо нээлтээ хийсэн билээ.
Эртний хатдын түүхийг мушгин гуйвуулалгүй үнэнээр өгүүлсэн энэхүү номыг сонсдог ном болгосноор Монголын залуучууд түүхээ мэддэг байх, Монгол эмэгтэйчүүд өвөг дээдсийнхээ хэрэглэж заншсан ёс заншлыг ойлгож, уламжлан авч үлдэх мөн амьдралдаа хэвшүүлж хэрэгжүүлээсэй хэмээсэн юм. Ингэснээр эмэгтэйчүүд төдийгүй Монголын айл гэр бүл бүр ухаалаг сайхан харилцаатай байж бат бөх харилцааг үүсгэж улмаар Монгол улсын ирээдүй тогтвортой хүчирхэг байхын суурь тавигдах гээд олон ач холбогдолтой.
Их хотын түгжрэлд автомашиндаа хатдын үнэн түүхийг сонсох нь Монголчуудад маш ихээр таалагдаж байгаа нь сар хүрэхгүй хугацаанд борлуулалт сайтай байгаагаас нь харагдаж байна. Худалдаанд гараад сар болоогүй “Сэнтий түшсэн хатад” сонсдог ном bestseller ийн нэгд бичигдэж байна.
“Сэнтий түшсэн хатад” сонсдог ном Интер ном, Хай Фай, Мир, Аз хур номын дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна.
Зохиогч Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” номын танилцуулга.
Монголын их Юань гүрэн 1271-1368 он хүртэл 97 жил оршин тогтнохдоо өнөөгийн Ази тивийн дийлэнх газар нутгийг эрхшээн захирч, эзэн Чингис хааны дөрвөн хүүгийн удмын хаант улсуудыг хянаж байсан түүхтэй.
Монгол их Юань гүрний түүхийг сонирхон судалж байхад Их хааны хатад эрх мэдлийн гол учгийг атгаж, хөвгүүдээ хаан сэнтийд өргөмжилж, ордны зөрчил тэмцэл, гүрний ирээдүйн хувьзаяаг тодорхойлж байсан байдаг. Юань гүрний үе үеийн Их хаадын хэдэн арван хатад татварын түүхэнд холбогдох өдий төдий мэдээ сурвалж баримт байдаг ч тэдний намтрыг бүгдийг нь тусгайлан туслах нь ач холбогдол агуулгын хувьд уг номын үндсэн зорилгод нийцэхгүй. Тиймээс хөвгүүдээ Их хааны сэнтийд залж бараг Юань гүрэн оршин тогтносон бүхий л хугацаанд эрх мэдлийн өндөрлөгт байсан Хөхчин, Даги, Ки хэмээх гурван эх хатны түүхээр төлөөлүүлж, тухайн цаг үе, олон хатад, татварууд, түүхийн үйл явдал, эрдэм соёл, ёс заншлыг тайлбарлахдаа зөвхөн түүхэн үнэнийг тодруулахыг хичээжээ.