“Вүдаабэ” овгийнхоны эрчүүдийн “Яакэ” шувуун бүжиг бүжиж эхнэртэй болдог уламжлал

Африкийнханы уламжлалд хосын үерхэл нөхөрлөл болон гэрлэлт амьдралын чухал асуудалд тооцогдон олон зууны өмнөөс нарийн дэг жаягтай байсаар иржээ. Нүүдэлчин угсаатны бүлэг “Вүдаабэ” нар Сахэл бүсийн хэд хэдэн оронд тархан суурьшдаг.

Эднийхэний хосоо сонгох, гэрлэх уламжлал нь нийтлэгээс тэс өөр бөгөөд хачирхалтай юм.

 

Охид залуус дундаас хоёрыг нь сонгож өөрийн нөхрөө болгодог. Овгийн охид сүүлд нь хоёр нөхрийнхөө нэгтэй нь тууштай амьдрах болон хоёулантай нь хамт байх аль аль сонголтыг хийх эрхтэй байдаг байна.

Харин эрчүүд нь эхнэртэй болохын тулд өөрийгөө хамгийн сайхнаараа гоёж гангалан “Яакэ” хэмээх бүжиг бүжиглэх ёслолд оролцох бөгөөд хэн нь хамгийн сайн шувуу шиг цовхчин бүжиж чадах байдлаараа өрсөлддөг. Нүдээ хэн нь сайн том болгож, хэн нь хамгийн өндөр байж, хэнийх нь шүд хамгийн цагаан болохыг мөн шалгаруулна. Мөн гэрэлтсэн арьс, нарийхэн уруул, урт эрүү ч чухал.

Энэ баяр 10 өдөр ч үргэлжлэх тохиолдол бий. Тэднийг ихэвчлэн гэрлэсэн эмэгтэйчүүд ажин зогсоно.

Уг бүжгийн ёслолоос хэдэн өдрийн өмнө залуу сонирхсон эмэгтэйгээ ёслолд өөртэй нь дотносохоор ирнэ гэсэн итгэлтэйгээр урьсан байдаг байна.

Харин эмэгтэйчүүд нь эрчүүд рүү нэг их харахгүй, ичингүйрэн зогсох ёстой ажээ. Хос бие биеэ сонгосоны дараа эрэгтэй нь эмэгтэйнхээ гэр бүлийнхнийх нь хувьд баатар мэт хүндлэгддэг.

Тэд энэ уламжлалаа хайр болон гоо сайхныг тэмдэглэх хосгүй уламжлал хэмээн үздэг байна.

 

 

 

Б.Халиун

 

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …