10 жил хандив цуглуулсны эцэст 22 настай залуу нүүрнийх нь хавдрыг авах мэс засалд орлоо

Америкийн Идахо мужийн Лукас МакКалли “lymphangioma” гэх өвчтэй төржээ. Энэ ховор төрлийн хавдар нь хоргүй агаад амьсгалахад нь төвөг учруулдаг байна. 10 нас хүртлээ 24 хагалгаанд орж, сүүлд “GoFundMe”-ээр дахинд хагалгаанд орохын тулд хандив цуглуулж эхэлсэн. Хандиваар 112,000 ам.доллар цугларсан ба Лукас лхагва гаригт хагалгаанд орсон байна.

Түүний эх Шэри МакКалли “Хагалгаа түүний төсөөлж байснаас ч амжилттай болсон” хэмээн хэлжээ. Лукас хагалгаанд орохынхоо өмнө “The Doctors episode” шоунд орсон юм. Чих, хамар, хоолойн эмч Григорий Лэвитин “Лукаст хэрэгтэй байгаа хагалгааг хийж чадах бөгөөд жирийн төрхтэй харагдаж чадах талаас нь арга хэмжээ авна” гэж телевизийн шоунд хамт орохдоо хэлсэн юм.

Б.Халиун

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …